13 настай охиныг хөнөөсөн хэргийг прокурорт буцаалаа
2017 оны наймдугаар сард БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охин танхай этгээдүүдийн гарт зэрлэгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.
Шүүх хуралдааны шийдвэр:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2018.01.11-ний өдөр хэлэлцээд хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
URL: