Согтууруулах ундааны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс
Архи, согтууруулах ундаа болон түүний хэрэглээний эргэн тойронд маш олон зөв, буруу ойлголтууд байдаг. Согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө их хэмжээний хоол идвэл согтдоггүй гэсэн яриаг та бараг л хүн бүрээс сонсож байсан биз. Гэтэл энэ нь худал ойлголт бөгөөд ямар учиртай болохыг бид танд дараах баримтуудаар дамжуулна хүргэе.
1 Шартах нь биеийг усгүйжүүлдэг
Үнэн хэрэгтээ согтууруулах ундаа нь ус-давсны солилцоог муутгадаг учир согтууруулах ундаа хэрэглэсний маргааш ам их цангадаг байна. Харин биед усны хэмжээ хангалттай байдаг бол судсанд хангалтгүй байдаг ажээ. Ус нь зөөлөн эдийн завсар хуримтлагдснаас хавантаж, өглөөгүүр толгой өвддөг байна.
2 Дарсыг хэр удаан хадгална төдий чинээ чанартай
Дарс бүр өөрийн гэсэн хадгалах хугацаатай бөгөөд бүх дарсыг урт удаан хугацааны туршид хадгалаж болохгүй. Жишээлбэл: Ширээний дарсыг эхний жилд нь уух хэрэгтэй бөгөөд удаан хадгалах шаардлагагүй. Харин зарим дарсыг 10-20 жил хадгалсны дараа уух хэрэгтэй байдаг гэнэ. Учир нь үүнээс өмнө уувал ямар ч амтгүй байдаг юм байна.
3 Согтууруулах ундаа дулаацуулах шидтэй
Согтууруулах ундаа уусны дараа халууцдаг нь цус арьс руу орж байгаагаас үүдэлтэй. Хэдийгээр арьс илүү мэдрэг болж байгаа ч биеийн бусад хэсэг болон дотор эрхтнээс гардаг байна. Үүний үр дүнд бие хүйтнийг илүү мэдэрдэг болдог ч бид энэ байдлыг анзаардаггүй ажээ.
4 Олон төрлийн согтууруулах ундааг хольж болохгүй
Галзуу шоуны маргааш таны биеийн байдал хэр байх нь зөвхөн таны уусан согтууруулах ундааны хэмжээнээс хамаарна. Хэрвээ та нэг төрлийн согтууруулах ундааг хэрэглэвэл хэр их хэмжээтэй ууснаа хянах боломжтой. Харин олон төрлийн согтууруулах ундааг хэрэглэвэл хэр ууснаа хянаж чадахгүй бөгөөд улмаар хэтрүүлэн хэрэглэх магадлалтай болно.
5 Архи хорт цацрагаас хамгаална
Үнэн хэрэгтээ архи гэдэг бол цацрагаас хамгаалах эм биш бөгөөд хортой цацрагаас хамгаалж чадахгүй. Хэрвээ та хортой цацрагаас өөрийгөө хамгаалахыг хүсэж байвал согтууруулах ундаа хэрэглэх биш харин тусгай бодис хэрэглэх хэрэгтэй.
6 Согтууруулах ундаа болон антибиотик хоёр харш
Зарим төрлийн антибиотик нь согтууруулах ундаатай харшилдаг. Согтууруулах ундаа, антибиотикийг зэрэг хэрэглэснээр дотор муухайрах, толгой эргэх, цээж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Харин энэ талаар таныг эмчлэгч эмч танд заавал хэлэх ёстой бөгөөд ихэнхдээ нэг хундага дарс уух нь тийм ч муугаар нөлөөлөхгүй.
7 Согтууруулах ундааны хэмийг буулгаж болохгүй
Нэг хундага виски уугаад араас нь нэг аяга шар айраг уухад тийм ч муугаар нөлөөлөхгүй. Ямар дарааллаар согтууруулах ундаа хэрэглэсэн тань хамаагүй бөгөөд хамгийн гол нь хэр хэмжээтэй уусан тань л хамаатай.
8 Согтууруулах ундаа илчлэг ихтэй байдаг
Үнэндээ согтууруулах ундаа илчлэггүй бөгөөд харин бодисын солилцоонд муугаар нөлөөлдөг. Таны бие хамгийн түрүүнд согтууруулах ундаанаас ангижрахыг бодно.Тиймээс таны идсэн хоол хоёрдугаарт биеэс гарах учир таргалуулах үндэс болдог байна. Согтууруулах ундаа уухаас өмнө идсэн бүх хоол тань өөх болж хуримтлагдана.
9 Согтууруулах ундаа хэрэглэх нь тархины эсийг үхүүлдэг
Согтууруулах ундаа их хэрэглэдэг, хэрэглэдэггүй хүмүүсийн мэдрэлийн эсийн нягтралын хооронд ялгаа байдаггүй гэнэ. Гэхдээ согтууруулах ундаа нь тархинд шинэ эс үүсэх, мэдрэлийн эсийн хоорондын үйл ажиллагааг алдагдуулдаг. Харин та согтууруулах ундаа хэрэглэхээ боливол мэдрэлийн эсийн хоорондын уялдаа холбоо эргэн сэргэнэ.
10 Их хэмжээний хоол идсэнээр согтохгүй
Их хэмжээний хоол идсэнээр согтууруулах ундааны биед шингэх хугацаа нь уртасдаг учир удаан согтож байгаа мэт санагддаг байна. Ингээд согтолтын анхны шинж тэмдгүүдийг анзаарахгүй байснаар та согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх магадлалтай болно.
Эх сурвалж: www.caak.mn
|
URL: