Боксчид Дэлхийн цомоос хоёр хүрэлтэй

ОХУ-ын Сургут хотод энэ сарын 24-28-нд нефьттэй орнуудын Дэлхийн цомын тэмцээн боллоо.

Тус тэмцээнд БНХАУ, Монгол, ОХУ, Румын, Латви, АНУ, Казахстан, Серби, Беларусь, Украин, Молдав, Армен, Азербайжан, Тажикстан зэрэг орны эрэгтэй, эмэгтэй ширэн бээлийтнүүд оролцсон байна.

Манай боксчид хоёр хүрэл медаль хүртжээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба жин өгсөн 52 кг-д тоглож 1/4 шигшээд Оросын Казбек Казиевийг 19:6-аар ялсан байна. Харин хагас шигшээд Азербайжаны Жавид Чалабиевтэй тоглон 9:12-р дийлджээ.

49 кг-д Г.Ган-Эрдэнэ медалийн төлөө оросын Евгений Наймушиныг 13:6-аар ялж, мөнгөн медалийн төлөө Буриадын боксчин, Оросын шигшээ багийн тамирчин, Европын аваргын мөнгөтэй Бэлик Галановтой тааран 10:18-аар хожигджээ.

Эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, 75 кг-д Э.Ундрам нар эхний даваандаа ялагджээ.

М.Тилеген


URL:

Сэтгэгдэл бичих