МАН-ын Засгийн газар дахин огцрох нь тодорхой боллоо

527-1515638803318c4491747b0edbe279bc028d620ae4АН-ынхан өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ хурал дээр АН-ын дарга С.Эрдэнэ “УИХ-ын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд АН амлалтаасаа ухар­сан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, хариуц­лагагүй улстөрч­дөд улс төрийн хариуц­лага хүлээлгэх тэмцэл өрнүү­лэхээ хариуц­лагатайгаар мэдэгдэж байна” гэв.
Үүнээс өмнө, өнгөр­сөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…УИХ-ыг тараах санаачлага гаргана” гэж мэдэгдсэн юм.
Хэдийгээр дээрх мэдэгдлүүдэд УИХ-ыг тараах талаар дурдаж байгаа ч түүнээс өмнө ийм “дайрлага”-д өртөх нь Засгийн газар юм. АН-ын дарга С.Эрдэнэ ч Засгийн газрыг огцруулна гээд хэлчихсэн байна. Тийм болохоор МАН-ын хоёр дахь буюу У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох магадлал олон хувьтай бүрдлээ гэсэн үг.
Яг үнэндээ АН эхлээгүй ч МАН-ынхан ийм санал гаргахаар байсан юм. Одоо харин АН-ын есөн гишүүн дээр МАН-аас хэдэн гишүүн нэмэгдэх вэ гэдэг тоо бодож,
бүртгэл хөтлөх цаг ирж байх шиг байна.
УИХ-д МАН уг нь 65 гишүүнтэй. Гэхдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахын тулд 33-ын, 32-ын бүлэг гэж хуваагдсан.
Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа энэ хоёр бүлэг хоёулаа “татан буугдсан” байдаг. Н.Нямдорж гуайн нэг шүлгийн мөрүүд бий дээ. Энгүй сайхан түүнд 100 зүрх тэмүүлж, эцэс сүүлд нь харин 99 нь шархалдаг юм гэж. Түүн шиг сайдын суудал тоотой байтал бүх гишүүн сайдад санаархсан. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийг дэмжсэн 33-ын бүлгээс тун цөөн нь засагт багтсан. Бууриа сахиж Бас эсэргүүцэж байсан 32-ын бүлгийн хэдэн хүн засагт орж сайд болсон. Дараа нь МАН-ын Их хурал болж, М.Энхболдыг У.Хүрэлсүхээр сольсон ч УИХ-ын гишүүд нь лав эвлэрч чадаагүй. Ингэхээр одоо У.Хүрэлсүхийн талынхан буюу Засгийн газрыг хамгаалагчид, М.Энхболдын Хотын фракц буюу 32-ын бүлгийн үлдсэн хүмүүс, “Их 10” хэмээх “Энканто”-д уулздаг арваад гишүүн, У.Хүрэлсүхээс өшөө авахаар “зүрхэндээ тангарагласан” Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нарын экс сайд нарын бүлэглэл бас бий. Энэ мэтээр ил далд уулзаад  олон бүлэгт 65-ын бүлэг хуваагджээ.
Тэгэхээр АН-ын саналыг дэмжих гишүүд эндээс хангалттай гарна гэсэн үг. Лав 32-ын бүлгийн үлдсэн хэд, экс сайд нар, 33-ын бүлгийн бууриа сахисан хэдийн зарим У.Хүрэлсүхийг огцруулахаар кноп дарж таарна. Нэг талаар ингэж засгийн эрхийг “шинэ хүн”-д шилжүүлэхээс гадна УИХ-ыг тараана гээд байгаа Ерөнхийлөгч болоод АН-ын санаачлагыг дарж авна. Ингэхээр МАН-ын Засгийн газар дахин огцрох нь нэгэнт тодорхой болж байгаа юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих