С.Эрдэнэ даргын бие зүгээр үү
Эрх баригч МАН-ынхан ард түмнийхээ амьдралыг туйлдуулах олон ажил хийж байгааг эсэргүүцэж УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Мэдээллийг ахлан хийлгэсэн Ардчилсан намын дарга С.Эрдэнийн нүд хуучнаасаа улам их бүлцийн хавдсан байсныг тэнд байсан сурвалжлагчид хараад “Эрдэнээ даргын бие зүгээр байгаа. Нүд нь хуучнаасаа улам их хавдчихаж. Нүдний даралт гэдэг өвчин хүндрэхээрээ хэцүү гэсэн” хэмээн хоорондоо ярилцаж байсан юм. Нээрээ ч УИХ дахь сөрөг намын даргын нүд хуучнаасаа их хавджээ. Мэдээж эмчилгээ сувилгаа хийлгэдэг л байлгүй. Гэхдээ нүдний даралт хүндрэхээрээ тун эвгүй гэгддэг. Ялангуяа зуны цагт. Хэдийгээр одоо хахир өвлийн хүйтэн улирал хэдий ч Засгийн газрыг унагана, УИХ-тай тооцоо бодно гэж явахаар эхлээд нүднийхээ даралтыг сайтар эмчлүүлж, биеэ сайхан тэнхрүүлээсэй гэж санагдсаныг хэлэхэд илүүдэхгүй л болов уу.
Д.Түвшин
24tsag.mn
URL: