Ганц – зураасны шивээс гэж юу вэ?
Шивээсчин Нилс Кен нь Салвентиус нэрээр алдаршсан, ганцxан зураасаар бүтэн хөрөг, зураг шивдэг авьяастан юм. Дэлхийн өнцөг булан бүрээс түүний нэг зураасны шивээсийг хийлгэхээр зорин ирдэг олон үйлчлүүлэгчид бий.
Түүний шивээсийг хоёр үзүүрээс эхлэн харж, ямар утгатайг нь олон янзаар таамаглах боломжтой. Салвентиус ”Бүх зам адал явдалд хүргэнэ. Хайрла, амьдар, зураасыг дагаж явсаар бүтэн зургийг ойлгож болно” гэж хэлэх дуртай.
Германы уран бүтээлч Салвентиус урьд нь холбоотой байсан хүмүүсийн амьдрал, царай төрхөөс сэдэвлэж, оюн санаандаа хөрөг болгон буулгаж, эцэст нь шивээс болгон ”амьдруулдаг” ажээ.
Утга учиртай ганцxан зураас шивээс нь дэлхийн өнцөг булан бүрт шүтэн бишрэгчидтэй болж түүний инстаграмм хуудсыг л гэхэд аль хэдийн 110,000 хүн дагадаг болжээ.
С.Тэргэл
Zuv.mn
URL: