Солонгос улсад дахин хулгай хийхээр очсон Монгол залуу баригджээ

15155611045a55a09064f7f Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус улсад хулгай хийгээд буцсан Монгол залуу дахин хулгай хийхээр Өмнөд Солонгост очоод баригдсан тухай мэдээллийг цацаж эхэлжээ.

     Тус мэдээллээс үзвэл Монгол улсын иргэн, эрэгтэй, 29 настай А нь Солонгос улсад аялал жуулчлалын 3 сарын визээр очсон байхдаа 2016 оны 12-р сарын 11-ний өдөр 19.00 цагийн орчим Пусан хот дахь нэгэн их дэлгүүрийн бэлэн хувцасны тасгаас 800.000 воноор үнэлэгдэх өмд, цамц, бүс, цүнх гэх мэт 16 ш эд  зүйлс хулгайлсан нь камерт бичигдэн үлджээ.

     Тэрээр хувцас солих өрөөнд орж хулгайлсан зүйлийг тусгай цүнхэнд хийж их дэлгүүрээс гарсан бөгөөд уг цүнх нь хамгаалалтын дохиолол мэдрэхгүй байдлаар доторлогдсон байдаг юм байна.

     Хэргийг шалгаж байсан Пусан хотын цагдаагийн газраас хулгайч Монгол залууг Солонгосоос явсаны дараа хэргийг илрүүлсэн ч тэрээр хоёр жилийн дараа буюу 6-ны Бямба гаригт Инчон хотын нисэх онгоцны буудлаар дамжуулан дахин Солонгос улсад нэвтрэх гэж байгаад баригджээ.

     Өнөөгийн байдлаар хулгайч Монгол залууг эх оронд нь албадан буцаасан боловч энэ тухай Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ихээхэн цацаж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих