Хүн худалдаалах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх вэ

16904Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2018.01.10/ зохион байгуулж байна.

Зөвлөлдөх уулзалтад Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Азийн сан зэрэг Олон Улсын байгууллагууд, АНУ-ын Элчин сайдын яам, Хууль сахиулах байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байгаа юм.

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хүнийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, хуурч мэхлэх зэрэг аргаар хүнийг элсүүлэх, тээвэрлэх, нуун далдлах, дамжуулах, хүлээн авах замаар үйлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам 2017 онд “Хүн худалдаалахтай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын 148 дугаар тогтоолоор батлуулсан.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хийгдэж буй ажлуудын нэг нь энэхүү зөвлөлдөх уулзалт бөгөөд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн бодлогын хүрээнд илүү үр дүнтэй ажиллахад түлхэц болохуйц арга хэмжээ болж буйг оролцогчид дүгнэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих