Автомашины импорт өсчээ

БНХАУ-ын Эрээн хотын боомтоор энэ оны эхний гурван улиралд 136 сая ам.долларын өртөг бүхий 4013 ширхэг автомашиныг Монгол Улсад экспортолсон байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 216 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Монголд уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай нэмэгдсэн, БНХАУ механик болон цахилгаан хөдөлгүүрт бүтээгдэхүүний татварыг нэмж машины экспортыг дэмжсэн, Монгол Улс сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн хөгжилд анхаарч байгаагаас газар тариалангийн зориулалттай техникийн хэрэгцээ өссөн, Хятадын машины үйлдвэрлэл өсөж гадаад зах зээлээ өргөжүүлэн харьцангуй хямд үнийн бодлого барьж байгаа зэргээс шалтгаалж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих