Цагаан халаадтай аврагч VS амь насанд халдагч

16855

Сүүлийн үед эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж хүн алтан амиа алдлаа гэх мэдээлэл цөөнгүй гарах болсон. Үүнээс хүний алтан амийг аврах ёстой ачтанууд яагаад ийм үйлдэлд байн байн холбогддог вэ? гэх асуулт урган гарч байна. Мэдээж бүх эмч, эмнэлгийн байгууллагад хамаатай зүйл биш ч, зарим эмнэлэгийн байгууллага, эмч нар өвчтөнөөсөө авилга хээл хахууль авах, ёс суртахууны доголдол гаргах болсонтой шууд холбоотой гээд хэлчихэд хилсдэхгүй. Нэг нь алдаа гаргаж, нөгөө нь золиос болж явсаар өдгөө “эмч нараас болж” гэсэн тодотголтой осол эндэгдэл гарсаар байна.

Хэт халуунаарснаасаа болж таталт өгсөн хоёрхон настай охин хорвоог орхилоо

Тухайлбал, хоёрхон сарын өмнө эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн тасагт хоёр настай балчир охин эндсэн. Хэргийг нэхэн сануулбал, шалтгаангүйгээр хэт өндөр халуурсан охинд “цагийн тариаг нь хийсэн, шингэн юм сайн уулга” гэхээс өөр тусламж үзүүлэхгүй байсаар охин хэт халуундаа таталт өгч зүрх нь зогсож хорвоог орхисон харамсалтай хэрэг гарсан юм.

Тодруулбал, халуурч, хордлогод орсон хүүхдийн нүд гэнэт солийж, шүдээ зууж, таталт өгчээ. Жижүүр эмч ч ирж. Гэвч ямар нэг анхан шатны тусламж үзүүлээгүй бөгөөд ирмэгцээ доод давхар руугаа амьсгалын аппарат авчрахаар буцсан байна. Тухайн нөхцөл байдлын талаар охины ээж “Хүүхдээ орон дээрээ тавьж бай гэж хэлээд аппарат авчрахаар явсан. Байж байж нэг аппарат авчирч тогонд залгах гэж байснаа болиод тарианы өрөө рүү ороорой гэсэн. Тэгээд ортол хүүхдийн чинь зүрх зогсчихсон байна гэж хэлсэн. Би итгэж чадаагүй. Та чинь юу яриад байгаа юм бэ гэхэд чи гэрийнхнээ дууд гээд миний охиныг тарианы өрөөнийхөө ширээн дээр тавьж, гараараа зүрхэнд нь иллэг хийсэн болоод өөрийгөө хамгаалахын тулд зүрх нь хэдийнэ зогсчихсон байхад адерналин тарьсан. Хоёр, гурван тариа хийсэн гэж байна билээ. Тэдгээрийг бүгдийг нь миний охины зүрх зогссоны дараа л хийсэн. Хөөрхий охин минь татах хүртлээ л ээжийгээ дуудсан” хэмээн ярьсан байна.

Хэвлийдээ 13 жил мэс заслын хайч тээж явсан Г.Амгаланбаатар ам насаа алдаж, хэвлийд нь хайчаа мартаж оёсон эмч “Гавъат эмч” шагнал хүртжээ.

Мөн нэгэн хэргийг энд нэхэн сануулж байна. Эмч нарын ажилдаа хариуцлагагүй, хайнга ханддаг алдаанаас болж хэвлийдээ 13 жил мэс заслын хайч тээж явсан Т.Амгаланбаатар гэх залуу өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд ам насаа алджээ.

Хохирогч залуу Хэнтий аймгийн харъяат байсан бөгөөд 2004 онд Дорнод аймгийн Бүсийн оношлогооны эрүүл мэндийн төвд түгжрэл гэх оноштойгоор очжээ. Өөх тостой хоол идэснийхээ дараа хүйтэн ус ууснаас болж ийнхүү гэдэс нь түгжирсний улмаас яаралтай мэс засалд орох болсон байна. Мэс заслыг Дорнод аймгийн мэс заслын их эмч Г.Хүрэлбаатар нарын баг түүнд мэс засал хийсэн байдаг. Энэ үеэр талийгаачийн хэвлийд мэс заслын хайчаа мартан гэдсийг нь оёжээ. Үүний үр дүнд талийгаач 13 жил өвчин намдаах эм тариа хийлгэж, шалгаангүйгээр турж, онош нь тодрохгүйгээр эмнэлгээс эмнэлгийн хооронд явсан аж.

Талийгаач 2007 онд хоёр хүүхэдтэй эмэгтэйтэй гэр бүл болж дундаасаа дөрвөн хүүхэд төрүүлсэн байдаг. Эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж ийнхүү 2-8 насны хүүхдүүд ийнхүү өнчрөн хоцороод байгаа нь дэндүү харамсалтай. Гэвч энэ оны босгон дээр талийгаачийн гэдсэнд хайчаа мартсан эмч гавъяат эмч болж Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авсан байна. Энэ тухай талийгаачийн хадам дүү нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: Monnews.mn

Линк: http://www.monnews.mn/a/750


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 January 2018

Миний ахын ар гэрээс буюу 4 хүүхдээс нь уучлалт гуй. Хүрэлбаатараа.

Сэтгэгдэл бичих