УСАН ШОУНУУД ЗАЛУУСЫн ЗАМЫГ АЛДАГДУУЛЖ БАЙНА…
“Making the band”,”ХХ зууны дуунууд”, “Авьяаслаг Монголчууд”, “Univere best songs”, “My voice”, “Оддын академи”, “Тв караоке” гэх мэт нэвтрүүлгүүд “одыг” үйлдвэрлэж өгч байна.
“Хаанаас төрсөн од билээ” гэхэд TV-5-ын “Алтан шар зам” шоунаас, TV-9 телевизийн хүүхдийн шоунаас төрсөн одод гэх болов.
Бүр сүүлдээ “Малчин” телевизийн “Уяачид дуулж байна” нэвтрүүлгийн од гэж гарч ирэх юм.
Малчин залуус адуугаа элдэж явахын оронд дуучин болох санаатай гүйлдэж явна.
Хүүхдийн нэвтрүүлгээс эхэлсэн нөхөр Балхжавын дуугаар дамжаад Авьяаслаг Монголчуудад ороод Ахмадууд “Дуулах өдөр”-өөр дуусах болов уу.
Дууны тэмцээнд 10-20 мянган залуус бүртгүүлж Лхагвасүрэн, Цогоо, Ариунаа цаашлаад Женипер Лопес, Тайлор Свит, Майкл Жексон болохыг хүсдэг. Тийм мөрөөдлөөр баруун руу Батчулуун, Эмошний охидууд яваад ирсэн билээ.
Яг үнэндээ Ариунаа шиг дуулдаг дуучид дэлхийд хэдэн арван саяараа бий.
Энэ олон телевизүүдийн шоуг харахад ихэнх залуус нь англи хэлний тааруухан мэдлэгтэй, солгой хоолойтой, сонсголгүй нөхдүүд оролцоно.
Цагаан сарын хэсээчин шиг шоу хэсээд давхиж явах юм.
Шулуухан хэлэхэд энэ олон хүүхдээс 2-3 хүүхэд од болвол их юм. Манай зах зээл чинь тийм олон одод багтаах багтаамжгүй.
Залуусыг уруу татсан усан шоунуудаа болиод ажил хөдөлмөрт уриалсан, ажил хийвэл ам тостдог тухай нэвтрүүлэг гараасай. Монгол залуус бүгдээрээ бахирдаг, барилдаг болчихвол улс орныг хэн хөгжүүлэх юм бэ.
Чихэвчтэй хөгжим сонссон дуучин, хөгжимчин, ая зохиогч биш нөхдүүд клипний мөнгө яриад явах болов.
Аятайхан дуулчихдаг барилгачин, адуучин, жолооч, нэхмэлчин, засварчин байж болно шүү дээ залуус.
Буян Жаргалсайхан.
URL: