Огцруулах сануулга буюу Ерөнхийлөгчийн уснаас хуурай гарах санаархал
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулган дээр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр агаарын бохирдолд ОНЦ байдал зарлах хэмжээнд хүрсэн хэмээн үзэж УИХ-д саналаа хүргүүлсэн билээ. Харин гишүүд “Онц байдал зарлах санлыг эрхзүйн орчныг судлаад хүлээж авах боломжгүй” гэсэн юм.
Ерөнхийлөгч та Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Тиймээс УИХ-д санал хүргүүлэх шаардлагагүйгээр онц байдал зарлах эрхтэй. Гэтэл та өнөөдөр УИХ-д санал хүргүүлсэн харин тэд хүлээж аваагүй гэсэн шалтаг шалтгаанаас хариуцлагаас мултрах гэсэн улстөрийн тоглолт хийх гээд байгаа нь харамсалтай. ЭНЭ санаагаа ч өнгөрсөн баасан гаригийн хуралдаан дээр илэхийлчихсэн. Тэрээр “Хэрвээ өнөөдөр утааны асуудлыг шийдэж чадахгүй бол цагаан сар болон цагаан сарын дараа асуудал хүндэрнэ. УИХ-ыг тараах тал дээр санаачлагатай ажиллахаас өөр арга алга” гэсэн.
Одоо Х.Баттулга та Монгол Улсын Ерөнхийлөгч. Эв нэгдлийн бэлэг тэмдэг. Гэтэл аахар шаахар зүйлээр улстөрийн тоглолт хийж, эрх баригчид болоод сөрөг хүчин гэсэн асуудал яриад явах нь зүйд хэр нийцэх бол.
Ер нь хатуухан хэлэхэд үндэсний аюулгүй байдлыг тэргүүлдэг хүний хувьд хариуцлага хүлээх бол өөрөөсөө эхэлсэн нь дээр. Тиймээс үнэхээр утааг багасгаж чадахгүй бол УИХ огцрох ёстой бол Үндсэний аюулгүй байдлыг хангаж чадаагүйнхээ төлөө та бас огцрох ёстой.
Гэтэл санал гаргаснаараа үндэслэн төрийг бусниулах ажлыг зохион байгуулах юм ярьж байгаа нь эв нэгдлийг хангаж ажиллана гэсэн тангарагаасаа няцаж хариуцлагаас мултрах гэсэн ахархан бодолтой нэгэн гэж харагдуулаад байна. Эцэст нь хэлэхэд “найрах арга чинь буруудаад байна” гэдэг шиг ажиллах арга чинь нэг л буруу эргээд байна Ерөнхийлөгч өө!!!
BOLOD.MN
URL: