Энэ өдрийн зурхай /2018.01.08/

gaforrja-905x395Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 8. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 22. Сумъяа гараг. Тугчин одтой, долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага
: Сэрэхүй
Суудал: 
Гал 

Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Бэлэн болоогүй бол тэнгэрт хүрэх гэж оролдсоны хэрэггүй. Ажлын байран дээр хэн нэгэн таныг эвгүй байдалд оруулсан бол өөрийгөө өмөөрч тэмцэлд. Та бусдын зовлонг ойлгодог нэгэн тул энэ завшааныг ашиглаад хайртай хүмүүстээ өөрийнхөө сэтгэлийг илэрхийлээд үзээрэй. Хайр дурлалын холбоо танд өөр шинэ зүйлсийг бодогдуулна. Сугар гараг таныг хөгжилд гэсэн ч хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Завгүй өдрийг төлөвлөж ажлын амтыг мэдэр.


ҮХЭР (4/20-5/20)

Таны ажил болон нийгмийн амьдрал хүнд байна. Гэр орны ажилдаа толгойгоо өвтгөх хэрэггүй. Зөв шийдвэр таны таагүй байдлыг багасгана. Өнөөдөр та бодлоо бусдад нээхэд таатай өдөр. Найз нөхөдтэйгээ зугаалах ч бас чухал. Хүмүүсийн бодлыг сонсож, бусдад итгэ. Найздаа хувийн шинжтэй зүйлээ хэлж болно. Цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмжтэй харьцахдаа болгоомжтой байгаарай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Бүтээлч санаачилга энэ өдрийн тань эрч хүчийг нэмэгдүүлнэ. Ихрийн ордныхон хоёрдмол байна. Энэ өдөр та байгаа байдлаасаа их өөр байх болно. Ихрийнхэн тамир тэнхээгээр бага зэрэг дутмаг тул цаг заваа зөв хуваарилж, амрах үеийг хаана ч явсан өөртөө байнга гаргаж байх хэрэгтэй. Таны дархлааны системийг сайжруулах тэжээл, амин дэмийн бодисууд олон боловч эдгээрийг зөвхөн баталгаатай, мэргэжлийн эмчийн зөвшөөрлөөр авч хэрэглэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажилдаа зоригтой хандаж чадаагүйн улмаас бизнесийн хамтын ажиллагаанд саад учирна. Гэхдээ та чин сэтгэлээсээ, шулуун шударга ч гэсэн заримдаа ярьж хэлэхээ бодож бай. “Ам алдвал барьж болдоггүй” гэдэг үгийг сана. Хөрөнгө оруулалт хийхдээ маш болгоомжтой байхыг зөвлөж байна. Ямар нэг хууль бус ажиллагаанд оролцохоос сэргийл. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Таны мөнгө болон үнэ цэнийг өөр зүг шилжүүлэх болно. Энэ үе нь урт хугацааныхаа туршид өөрийгөө үнэлж ирсэн өөрийгөө үзэх үзэлд нөлөөлөх болно. Мөнгөтэй болгоомжтой ханд. Мөн луйварчдаас болгоомжил, эрсдэлтэй хөрөнгө оруулалт бүү хий.


АРСЛАН (7/23-8/22)   

Нэг хаалга хаагдахад нөгөөх нь нээгдэнэ гэсэн үг бий. Бүтэлгүй болсон төслөө бүү санаагаар уна. Боломж олдонгуут урагшлахын тулд сэрэмжтэй, нүд цавчилгүй байх хэрэгтэй. Энэ үе бол элдэв саад болох зүйлийг арилгаж, анхаарлаа сарниулахгүй байлгах цаг. Хэрэв та ажлын ачааллаа дийлэхгүй байгаа бол бусдаас тусламж хүсэх нь зүйтэй бөгөөд ажлаа өөр хүнд шилжүүлж өгөхгүй гэж хэт бардам зан гаргаад хэрэггүй. Аливаа зүйлийг цаг хугацаанд нь анхаарлаа тавин хянаж байх хэрэгтэй. Та машин жолоодож байх үедээ маш болгоомжтой байгаарай.


ОХИН (8/23-9/22)

Болхи харилцан яриа хамтрагчийн тэвчээрийг барна. Өөрийгөө хянаж байх нь мэдрэлийг чинь ядраасан эрч хүч, тогтворгүй зангаа номхотгоход тус болно. Хэрвээ мөнгөний зохион байгуулалтай ажиллагаа эхлэх бол болгоомжтойгоор оролцох хэрэгтэй. Өнөөдөр охиныхон эрх чөлөөтэй байх эрмэлзэл ба тогтвортой байх хэрэгцээ хоёрын хооронд тэнцвэртэй байдлыг олох хэцүү байдалд орно. Ирж буй долоо хоног урсгалаараа явах боловч та нарын олонхи нь хөл дээрээ хэр бат бөх зогсож байгаагаа шалгуулах болно. Хэсэг хугацаанд ажлаа орхисны дараа буцаж орох гэж байгаа бол мартсан зүйл заавал байгаа гэдгийг анхаар. Тэмдэглэлтэй бол эргүүлж хар.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хэрэв та дургүй газартаа ажилладаг бол ажлаа солих талаар бодолхийл. Цалингаа багасгаад хамаагүй өөр ажил хүсэх бололтой. Өнөөдөр ойр дотнынхон тань таны оролцоогүйгээр шийдэж чадахгүй нөхцөл байдалд орно. Та тэднийг зальт урхинаас татан гаргана, зовлонгоос нь салгана. Нилээд өндөр зарлага шаардах ч сэтгэл ханамжаас татгалзахгүй. Амьдралд өөрийн гэсэн аргаараа ханддаг сонин хүмүүстэй, төсөөлөмгүй амьдралын зорилготой хүмүүстэй уулзах болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Мэргэжлийн хувьд өсөн дэвжих мэдээлэл, шинэ мэдлэг хүлээн авахад тохиромжтой өдөр. Мэргэжилтэйгээ холбоотой шинэ нээлтүүдэд анхаарал хандуул. Таны найз нөхөд, хайртын аль нэг нь хол явсан бол тэднийг та санаж үгүйлнэ. Тэднээс та багагүй цагаа олсон үнэт зүйлсийг олно. Гэр бүлээрээ хамт аялах хүсэл төрнө. Цэвэр цэнгэг агаар, нарлаг дулаан газар яагаад очиж болохгүй гэж.


НУМ (11/22-12/21)

Хамтын хөрөнгийн талаарх хэлцэл өрнөнө. Хэт их шунан дурлах хэрэггүй. Тэгэх тусам та ихийг алдах болно. Өөртөө байгаа зүйлээ ашиглан өөрийнхөө байр суурийг тодорхойл. Хэн нэгэн хүн болон хэсэг хүмүүстэй хамтран ажилласнаар шинэ боломжууд гарч ирэх болно. Танд өнөөдөр болж буй зүйл өмнө нь болж байсан мэт санагдаад байвал гайхах хэрэггүй. Ажилдаа хэтэрхий их улайрснаас болж цаг хугацаа хэрхэн өнгөрч буйг анзаарах сөхөөгүй байх болно. Өнөөдөр онлайн худалдаа хийвэл сайн чанартай бараа олох болно.


МАТАР (12/22-1/19)

Хэрэв та аливаа зүйлийг хойш нь тавьдаг бол, одоо тэр зангаа өөрчил. Зарлага гаргахыг хүсч байвал нөхцөл байдлыг удаашруулах нь ухаалаг алхам бөгөөд түргэн зангаа хөдлөхөөс өмнө зүрх сэтгэлээ аргадаарай. Хэдий танд ийм мэдрэмж төрж байгаа ч илэрхийлэх хэцүүгээс гадна хайр дурлалын асуудал дээр энэ нь хүчтэй илэрнэ. Энэ үед мөн өөрийгөө хэт дөвийлгөх байдал бий болж болзошгүй тул мэдрэмжтэй бай. Танд маш олон анхаарал, сэтгэл тавьсан санал ирнэ, тиймээс үнэнч харилцааг эрхэмлэ.


ХУМХ (1/20-2/18)

Ажил дээр тань гарах таамаглашгүй гэсэн зүйлс таны цалинг өсгөх, тушаал дэвшүүлэх замыг тань тавина. Гэхдээ өөрийнхөө эрх чөлөөг илүү чухалчлан үзэх нь зарим нэг ойр дотны хүмүүст тань таалагдахгүй бололтой. Ажилдаа тайван хандаж, ямар нэг өөр газар оч. Тоглоомын газарт очиж тогло эсвэл өмнө нь орж үзээгүй ресторанд хоол ид. Энэ нь танд бусдад саад бололгүйгээр эрх чөлөөгөө мэдрэх боломж олгоно.


ЗАГАС (2/19-3/20)

Загасын ордны няхуур зан , мөнгө зарцуулах чадвар, хүмүүсийг удирдан зохион байгуулах чадвар үүргээ гүйцэтгэхэд тусалж, таны ажилд дэвшилт гаргана. Таны нарийн чадвар, авьяас билэг эрчимжинэ. Та өдрийг сайхнаар мэдрүүлэх амар амгалан хөгжмийн зэмсэгээр тоглосон ая сонс. Зөн билиг, ухамсарлах чадвар хүчтэй байна. Тиймээс хүмүүсийн сэтгэл зовоодог асуудалтай холбогдсон ч та зөв сонголт гаргаж чадна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих