Хаалттай хөшигний цаана

p-600x389Эхний зураг бол 2016 оны World press photo уралдааны Wildlife төрөлд тэргүүн байр эзэлсэн, Хятадын гэрэл зурагчин Chu Yongzhi-ийн бүтээл. Циркийн сургуультай сармагчин эзнийхээ хахир хатуу тушаал хийгээд суран ташуурын дор сургуулилтаа хийж буй дүр зураг.

Хүмүүс амьтны хүрээлэн, цирк тэргүүтэнд яах гэж очдог вэ. Магад ихэнх нь хүрээлэн буй орчин, зэрлэг ан амьтдыг танин мэдэх, нүд сэтгэлээ баясгах зорилго өвөрлөдөг биз ээ. Тэгвэл хүүхэд багачуудын инээд хөөр болон үздэг цирк гэгчийн хаалттай хөшигний цаана ийм дүр зураг ч байдаг аж. Туршлагатай гэрэл зурагчин, агшныг алдаагүйн учир эл зураг амьтны эрхийн тухай дахин нэгийг бодоход хүргэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих