Зудын эрсдэлтэй найман аймагт түргэн тусламжийн машин олголоо

16699

Эрүүл мэндийн яамнаас зудын эрсдэлтэй найман аймгийн найман суманд түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглах УАЗ пургон маркийн машиныг олголоо. Тодруулбал,

  • Архангай аймгийн Хотонт,
  • Баян-Өлгий аймгийн Сагсай,
  • Дундговь аймгийн Сайнцагаан,
  • Дорнод аймгийн Халхгол,
  • Дорноговь аймгийн Дэлгэрэх,
  • Өвөрхангай аймгийн Бүрд,
  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал,
  • Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тус тус өгчээ.

Дээрх сумдын хувьд түргэн тусламжийн машинууд нь парк шинэчлэл хийх шаардлага гарсан, зарим нь хэдий машинтай ч алслагдсан бүсэд очиход хомсдолтойгоос тусламж, үйлчилгээ хүргэхэд хүндрэл үүсээд байсан аж.

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын эрүүл мэндийн төвийн жолооч суманд нь олгож буй машины түлхүүрийг гардаж авсан бөгөөд хуучин ашиглаж байсан УАЗ 69 маркийн машины ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан энэ цаг үед шинэ машинтай болж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Тус сумын эмнэлэг 170 орчим км орчимд оршин суугаа иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байна.

Засгийн газрын зүгээс сумдын эрүүл мэндийн байгууллагуудын паркийг бүрэн шинэчлэх зорилт тавьсан бөгөөд ээлж дараатайгаар шинэчлэх ажлыг хийж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих