Украйны төрийн өмчөөс хэд хэдэн компанийг хувьдаа өмчилж авсан ерөнхийлөгч

16695

Энэ хүнийг Петро Порошенко гэдэг. Украйн улсын ерөнхийлөгч, жудочин нэгэн. 1991 оноос хойш Украйны парламентад 12 жил гишүүнээр, засгийн газарт нь 8 жил сайдаар ажилласан улстөрч.

Ороо бусгаа шилжилтийн үед Украйны төрийн өмчөөс хэд хэдэн компанийг хувьдаа өмчилж авсан сүйхэйтэй эр. Түүний компаниудаас амжилттай яваа нь Roshen нэртэй хүнсний үйлдвэр юм.

Өдгөө Roshen-ы бүтээгдэхүүнүүд Монголд ч худалдаалагддаг. Тэр 2014 онд өөрийн ажиллаж ирсэн парламент, засгийн газраа шүүмжлэн “Украйн ялна” гэсэн уриатай гео эхорончдын бүлгийг санхүүжүүлэн үймээн самуун, онц байдалд турхирснаар Украйнд төрийн эргэлт хийсэн юм.

Улмаар Украйнд дайн дэгдэж өнөөдрийг хүртэл үргэлжилж мянга мянган Украйнчууд амь үрэгдсээр байна. Украйны эдийн засаг өмнөхөөсөө 40 дахин уруудан доройтож, ард түмэн нь эх орноосоо зуу зуун мянгаараа дүрвэж буй билээ. Харин Порошенко Азийн тэргүүн баячуудын нэгээр нэрлэгдэж буй юм.


URL:

Нэр: Зочин Огноо: 6 January 2018

Манай жонхуу ерөнхийлөгч энэ нөхрөөс сурч байгаа юм байна даа. Ядаж байхад Украин ялна байхдаа яах вэ дээ.

Сэтгэгдэл бичих