Төвдийн лам нар бие биентэйгээ ингэж тоглодог

Төвдийн Хуаннан мужийн далайн төвшнөөс 2,400 метрийн өндөрт орших Бурхны шашны Ронво хийдийн лам нар жилд нэг удаа хийдээ засч, ханыг нь шохойддог.

Өндөр хэргэм зэрэгтэй лам нар залуу лам нарт уг ажлыг үүрэг болгон өгдөг аж. Ажил дууссаны дараа тэд багт хуваагдаж, усаар зуурсан шохой бие биен рүүгээ цацаж тоглодог нь сонирхол татлаа. Тэд энэ өдрөө инээд хөөр, гэрэл гэгээгээр цалгиулаад уншлагатаа ордог.

Сүүлийн жилүүдэд айлууд хүүгээ лам болгох нь цөөрч байгаа аж. Хэдэн жилийн өмнө энд нэгэн лам өөрийгөө шатаасны дараа олон зуун Төвд иргэн Хятадын засгийн газрыг эсэргүүцэж хэд хэдэн бослого хөдөлгөөн өрнүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих