САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИАС
САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИАС
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Садар самуун явдлыг хориглох
5 дугаар зүйл. Садар самууныг сурталчлахыг хориглох
5.1. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хориглоно.
5.2. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, #зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг #бэлтгэх, #тараах, борлуулах, энэ зорилгоор хадгалахыг #хориглоно.
13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол #Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд #Эрүүгийн хууль, эсхүл #Зөрчлийнтухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС
/шиэнчилсэн найруулга/
6.18 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих
1.3өвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, #зураг, кино, дүрс бичлэг бэлтгэх, тараах, борлуулах замаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчилсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Монгол Улсын Их Хурлын гишүүний
ЁС ЗҮЙН ДҮРЭМ
2.1.Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтална:
2.1.1.бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах;
7.1.Энэ дүрмийн биелэлтэд Ёс зүйн дэд хороо хяналт тавин ажиллах бөгөөд уг дэд хорооны ажиллах журмыг тусгай дүрмээр тогтооно.
гэх мэт хууль зөрчсөн болохоор гишүүнээсээ огцорсон дээр дээ.
URL: