О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх хуралдаан хойшилжээ

16610

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын Их хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, намын дүрмийг өөрчилж, намын даргаараа сонгогдсон билээ. Улмаар Улсын дээд шүүхэд МАХН-ын дүрмийн шинэчлэл болон намын даргыг шинэ бүртгэлээ бүртгүүлэхээр хандсан. Уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр болох ёстой. Гэвч Н.Энхбаяр болон О.Баасанхүүгийн талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Ингээд Улсын Дээд шүүх хойшлуулах эсэх хүсэлтийг авч хэлэлцээд нэгдүгээр сарын 19 хүртэл хойшлуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих