Монголын дээд боловсролыг Азид хүлээн зөвшөөрнө
“Ази, Номхон далайн орнууд дээд боловсролын сургалт, диплом болон зэргийг харилцан зөвшөөрөх тухай бүс нутгийн конвенц”-ийн 15 дугаар хурал Япон улсын Токио хотноо 24-27-ны хооронд болжээ.
Тус хурлыг ЮНЕСКО-гоос зохион байгуулсан аж.
Хуралд Монгол Улсыг төлөөлөн Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайхан нар оролцсон байна.
УИХ-аар ЮНЕСКО-гийн конвенцид нэгдэх асуудлыг хэлэлцэж баталбал манай улс албан ёсоор уг конвенцид нэгдэн орсон улс болж Монголын дээд боловсролын дипломыг Ази, Номхон далайн бүс нутгийн улсууд хүлээн зөвшөөрөх юм байна.
URL: