Ливид долоон мянган хоригдол суллагдана

Ливийн эрх баригчид болон НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлж буйгаар тус улсад хоригдож буй 7000 хоригдлыг суллаж магадгүй байна.

Эдгээр хоригдол нь Ливийн дайн самууны үед бослого өдөөсөн хэрэгт ихэнх нь буруутгагдан ял эдлэх болжээ.

Тиймээс Ливийн удирдагч агсан Муаммар Каддафиг Засгийн эрхээс буулгах хөдөлгөөн өндөрлөсөн тул эдгээр хоригдлыг суллах боломжтой талаар НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун уриалжээ.

Есөн cap үргэлжилсэн иргэний дайн өндөрлөж, Ливид шинэ цаг ирж буйтай холбогдуулж шорон, гянданд хоригдож буй хэдэн мянган иргэнийг гэр бүл, төрөл төрөгсөд дээрээ очих боломжоор хангах нь зүйн хэрэг хэмээн ажиглагчид дүгнэжээ.

“BBC” радиогийн дамжуулснаар эдгээр хоригдлыг суллах эрх мэдэл цэргийнхэнд байгаа аж.

Т.Батсугар


URL:

Сэтгэгдэл бичих