ИВАНКА ТРАМП АНУ-ЫН ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

ivankaАмерикийн одоогийн төрийн тэргүүний охин АНУ-ын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болохоор зэхэж байгаа тухай сэтгүүлч Майкл Вулффын гаргасан номонд баталжээ.

Сэтгүүлч Вулфф “Гал ба уур хорсол: Трампын Цагаан ордонд” нэртэй номынхоо зарим хэсгийг “New York Magazine” сэтгүүлд нийтлүүлсэн байна. Уг номын хэсэгт дурьдсанаар Иванка болон түүний нөхөр өөрсдийн гэсэн зорилготойгоор Ерөнхийлөгчийн засаг захиргаанд орсон гэнэ. Тэдний төлөвлөгөө бол Америкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч нь Хиллари Клинтон бус, Иванка Трамп байх юм.

“Хосууд хоорондоо ингэж тохиролцсон. Хэрвээ ирээдүйд тэр Ерөнхийлөгч болох боломж тохиовол өрсөлдөнө” хэмээн “New York Magazine” сэтгүүлд номын зохиолч бичжээ.

Энэ ном энэ сарын 9-нд худалдаанд гарч ирэх юм. Гэсэн ч өнөөдөр аль хэдийн шуугиан тариад эхэлжээ. Цагаан ордныхон энэхүү мэдээллийг няцаасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих