Тамхинаас гарахад туслах 14 арга

d9bad886623ca371original1.Хуйтэн ус ууж, бага багаар хооллох
Хүйтэн ус уух нь тамхи амандаа зуух зуршлыг орлоход тустай, Усыг соруулаар ууснаар сөрөг бодлыг арилгахад тустай допамин хэмээх бодис тархинд ялгардагийг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. Бага багаар хооллох нь тамхи татах хүслийг дарахад тустай. Ингэхдээ жин нэмэхээс урьдчилан сэргийлж өөх тос багатай эрүүл хүнсийг сонгох хэрэгтэй.

2.Тамхиа хаяж байгаагаа мэдэрч өөрийгөө урамшуул
Тамхигүй амьдралын ач тусыг мэдрэхийн тулд удаан хүлээх шаардлагагүй. Та уг ач тусыг мэдрэх даруйдаа бичиж жагсаалт гарга. Эдгээр ач тусын тоонд хэмнэсэн мөнгө, сайхан үнэр, хоолны амтыг илүү мэдэрдэг болсон байх, илүү эрч хүчийг мэдрэх зэрэг зүйлс багтаж болно, Тамхи татмаар санагдах мөчид та энэхүү жагсаалтаа эргэж нэг хар,

3.Шүдээ тогтмол угаа
Тамхи татахаа больсноор шууд мэдрэгдэх нэг ач тус нь таны амнаас гарах эвгүй үнэр багасч, алга болно, Угааж цэвэрлэсэн шүдээ заваартуулж тамхи асаах хүсэл бага төрнө,

4.Согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий
Согтууруулах ундаа хэрэглэх нь тамхинд эргэж орох үндсэн шалтгаануудын нэг. Энэ нь хэд хэдэн шалтгаантай, Биеэ хянах чадварыг сулруулснаар согтууруулах ундаа тамхинаас гарах амлалтыг үгүй хийх магадлалтай, Олон хүний бодолд согтууруулах ундаа хэрэглэх нь тамхи таталттай салшгүй холбоотой тул согтууруулах ундаа хэрэглэснээр уг бодол таны толгойд орж улмаар тамхи татахад хүргэж болзошгүй.

5.Тамхи татдаггүй газар ол
Тамхи татах хүсэл төрмөщ кинотеатр, номын сан, дэлгүүр зэрэг тамхи татахыг хориглосон газар оч. Тухайн газар хэдийчийнээ анхаарал татах зүйлтэй байна төдийчинээ тамхи татах хүсэл үгүй болно.

6.Тамхинаас гарах болсон шалтгаанаа санаж яв
Тамхинаас гарах болсон шалтгаанаа жагсааж бич. Та өөрийн цагаа өнгөрүүлдэг газар эдгээр жагсаалтуудыг байршуул. Жишээ нь гал тогоо, ажлын байр, ОО-ийн өрөөн дэх толь г.м. Эдгээр жагсаалтуудыг ил харагдахуйц газар байрлуулснаар тамхинаас гарах болсон шалтгааныг тань ямагт сануулах болно, Тамхинаас гарсан зарим хүмүүсийн яриагаар уг жагсаалтынхаа дэргэд гэр бүл эсвэл хайртай хүнийхээ гэрэл зургийг тавих нь үр дүнтэй ажээ.

7.Өдөр бүр идэвхитэй хөдөлгөөнтэй бай
Биеийн идэвхтэй хөдөлгөөн тамхи татах хүслийг маш их дарж чаддаг, Таны бие идэвхитэй хөдөлснөөр сэтгэл санааг өөдрөг болгож, биед бухимдлыг бууруулах ач тустай химийн бодисууд ялгардаг. Явган алхах нь ихэнх хүмүүст тохирсон дасгал боловч үүнээс гадна өөр төрлийн дасгал хийх нь тамхинаас гарах сэдэлтэй байх нэг шалтаг болж чадна. Нэн ялангуяа тамхинаас гарсан эхний хэдэн долоо хоногийн туршид өдөр бүр биеийн идэвхитэй хөдөлгөөн хийж байхыг зөвлөж байна,

8.Өөрийгөө зав, чөлөөгүй байлга
Тамхинаас гарсан эхний хэдэн долоо хоногт өөрийгөө завгүй байлгахад анхаарал тавь. Гэр бүл, найз нөхөдтэйгээ хоол идэхээр төлөвлөгөө боловсруул, Тамхи татах хүслийг төрүүлэх нөхцлөөс аль болох зайлсхий, Өөрийн дуртай зүйлсээ хий. Та хэдийчийнээ завгүй байна, төдийчийнээ тамхи татах хүсэл чинь бага төрнө гэдгийг санаж яв.

9.Амандаа янжуураас өөр зүйл хий
Тамхи татах нь амандаа заавал нэг зүйл хийх зуршлыг бий болгодог, Иймээс янжуурын оронд үлээдэг бохь зажлах буюу хатуу чихэр эсвэл эрүүл хөнгөн зууш ид, Эдгээр төрлийн зүйлсийг байнга өөртөө авч явж бай. Хэрэв та жин нэмэхээс айж байгаа бол сахаргүй зүйл хэрэглэ.

10.Бусдаас тус дэм ав
Таньд тус дэм шаардлагатай байгаа тохиолдолд хэн нэгнээс тус дэм эрж хай, Өмнө нь тамхи татдаг байгаад хаясан найз тань хамгийн шилдэг сонголт байх болно. Гэхдээ таны телөө санаа тавьж, таныг тамхинаас гаргахыг хүссэн хэн боловч хэцүү цаг үед танд туслах болно.

11.Коффейны хэмжээг багасга
Коффейны тусламжтай зарим хүмүүс өглөө сэргэж, ядарсан үедээ цовоо байдаг, Харин зарим хүмүүс коффейнтэй хүнс хэрэглэснээр тайван бус, түгшүүртэй болдог. Та никотины хамаарлаас салах гэж байгаа үед коффейны эдгээр сөрөг нөлөө илүү хүчтэй мэдрэгдэж болно. Хэрэв таньд коффейн зохидоггүй бол хэрэглэх коффейны хэмжээг багасгаж, түгшүүртэй тавгүй болохоос сэргийлнэ үү,

12.Сэтгэл санаагаар унахгүй байх, уурлахгүй байх
Сэтгэл гутрал, уур хилэн, сэтгэл гонсойх зэрэг сэтгэл санааны сөрөг байдал нь хүмүүс тамхинд эргэж орох үндсэн шалтгааны нэг юм. Хүн бүхэн сэтгэл гутрал, уур хилэнтэй тодорхой хэмжээгээр тулгарч байдаг. Та тамхинаас гарсан эхний хэдэн долоо хоногийн турш эдгээр сэтгэл санааны сөрөг байдалд автамхай байдаг, Тиймээс найзуудтайгаа уулзах, чин сэтгэлээсээ дуртай зүйлээ хийх зэргээр өөрийгөө сатааруулах арга замыг олох хэрэгтэй,

13.Саад болох хүмүүсээс зайлсхий
Хэдийгээр гэр бүлийнхэн, найзууд тань таныг тусалж домжих ёстой ч үрголж тогдэггүй, Зарим хүмүүс таны тамхинаас гарахад дургүйцэхээс гадна таны хичээл зүтгэлийг үгүй хийх гэж оролдож магадгүй. Хэрэв таны амьдралд иймэрхүү хүмүүс байдаг бол тэд нараас зай барь, Хэрэв зай барих боломжгүй бол тамхинаас гарах нь таньд яагаад тийм их чухал байгааг учирлаж хэл. Тэднээс тус дэм авахыг хичээ.

14.Тэвчээртэй, тууштай бай
Эхний хоёр долоо хоногийг тамхигүй өнгөрөөж чадсанаар та өөрийн үлдсэн амьдралаа никотины хамааралгүй өнгөрөөх нөхцлийг бүрдүүлэх эхлэлийг тавилаа гэсэн үг, Та сонгосон замаасаа гажиж магадгүй гэдэгт бзлэн байгаарай, Гэхдээ нэг удаа замаасаа гажих нь тэр чигтээ чиглэлээ өөрчилсөн гэсэн үг биш. Иймээс юуны учир буруу үйлдол хийснээ эргэцүүлэн бод. Үүний дараа ийм явдал дахиж гаргахгүйн тулд төлөвлөгөө боловсруул.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих