Гурван үгтэй онигоо “Шилдэг улс төрч”
Бас ч гэж овоо судалгаа хийгээд хуудас бөглүүлээд энэ тэнд “Судалгаа хийж байнаа” гээд оюутан голдуу хүүхдүүд гүйлдээд явц нь зурагт радиогоор гараад, зарим нь бүүр тэр тэр энэ хүний төлөө саналаа өгсөн гээд л хүний саналыг ил болгоод нийтлээд өгдөг байлаа. Харин сүүлийн үед SMS бичээрэй, Тусгай утасаар санал өгөөрэй гэсэн “Мэссэжний улс төрч” шалгаруулан лавлах утасаар нь ярьвал шууд л мөнгө нэхнэ. Гранпри авна гэвэл 5 сая, шилдэг 10 орвол 3 саяыг өг. Ер нь манай санал асуулгад байж баймаар байгаа юм бол 1 сая төгрөг өг гээд л тоо тоймгүй их мөнгө нэхэж гарна.
УИХ-ын гишүүн З.Энхболд “Нэр төрд дуртай юмнуудыг шулаад” хэмээн шуудхан л тас хийтэл нь хэлээд тавьчихсан. Тэгээд тэр шилдэг улс төрч дотор нь 7 сарын 1-г зохион байгуулсан Ж.Батзандан, Оюутолгойг гадаадынханд өгчихсөн С.Баярцогт гэдэг нөхдүүд ямар нэгэн их сургуулийн оюутны зөвлөлийн дарга хэмээх “Хурган сэтэртэй нусгай пацаануудтай” зэрэгцэж зогсоод шагнуулаж байгаа нь ёстой хөх инээд хүрмээр.
НИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа өөрийн нэрийг зөвшөөрөлгүй оруулсанд бухимдан нэрээ татуулах гэж удаа дараа яриад бүтээгүй бөгөөд “Шилдэг улс төрч” хэмээх өргөмжлөлөө ирж ав гэхэд нь “Хуц” хэмээн эелдэг хэлж эвгүй байдлаас мултран очоогүй гэдэг. “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Төмөрбаатараас мөнгө нэхэж нөгөөх нь ямар сайндаа уураа барж хэвлэлийн хурал хүртэл хийгээд сууж байхавдээ.
URL: