Монголд зээлийн хүү маш өндөр байна

Н.Гантулгын илтгэлээс товчлон хүргэж байна.
Монголд зээлийн болон хадгаламжийн хүүний түвшин өндөр хэвээр л байна. Инфляцийн түвшин доогуур хэдий ч хадгаламжийн хүү маш өндөр бөгөөд банкууд тэдгээрийг бууруулахаас татгалздаг. Учир нь зарим банкуудын хувьд хадгаламж нь санхүүжилтийн дийлэнх хэсгийг бүрдүүлж өгдөг, банкуудын өрсөлдөгчид болох хадгаламж зээлийн хоршоодоос урьтаж харилцагч, хадгаламж эзэмшигчдээ татахын тулд өнөөг хүртэл бодит бус өндөр хувийн хүүг санал болгосоор байгаа явдал юм. Тийм учраас банкууд зөвхөн шилдэг харилцагчдаас бусад харилцагчиддаа маш өндөр хувийн хүүтэй зээл олгосоор байгаа бөгөөд энэ нь зөвхөн богино хугацааны арилжаа хийх боломжийг олгох байдлаар үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг мохоож буй хэрэг юм. Гэхдээ 2007 оны 6 дугаар сард томоохон банкууд зээлийн хүүний түвшнээ бага зэрэг бууруулснаас үзэхэд эл байдал нь аажмаар өөрчлөгдөж эхэлж байгаагийн илэрхийлэл болж магадүй юм.

Монголд хүүний түвшин өндөр үү?

Монгол болон түүнтэй ижил түвшний бусад орнуудын нэрлэсэн болон бодит хүүний түвшин хоорондын энгийн харьцуулалтыг хийж үзэхэд энэ асуултын хариулт нь – “тийм”.

Хүүний түвшин

Монгол дахь хадгаламжийн нэрлэсэн дундаж хүүний түвшин 1999 оноос эхлэн ТЗЕБ, ТУХН болон Азийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байсан. 2002 онд Монголд инфляцийн түвшин тогтмол буурсаар байсан хэдий ч хадгаламжийн хүүний дундаж түвшин тогтвортой байсаар ирсэн. Хэдийгээр 1999 оноос эхлэн Монголын зээлжилтийн дундаж түвшингийн үзүүлэлт буурч байсан ч энэ нь дээрх бусад бүлэг улсуудтай харьцуулахад хамгийн өндөр нь хэвээр байсан.

Монголын болон бусад сонгосон шилжилтийн эдийн засагтай орнууд ба Азийн хөгжиж буй орнуудын хадгаламжийн хүүний дундаж түвшинг харьцуулахад мөн л ижил туршилтын дүр зураг гарч байна Монголын хадгаламжийн хүүний дундаж түвшин 2003 оноос буюу Хуучны Югославын Бүгд Найрамдах Македон улсын хадгаламжийн хүүний түвшний огцом уналтын дараагаас Хорват, ХБН Македон, Румын, Серби зэрэг улсуудтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байсан.

1999-2007 онуудад Монгол дахь хадгаламжийн хүүний дундаж түвшин Камбож, Хятад, Лаос, Вьетнам болон бусад ТУХН-ийн ижил түвшний улсуудтай харьцуулахад хамгийн өндөр байсан ба зээлийн хүүний түвшин Хуучны Югославын Бүгд Найрамдах Македони болон Серби улсуудын хүүний түвшний огцом уналтын дараах үеэс буюу 2003 оны дунд үеэс эхлэн хамгийн өндөр түвшинд хүрсэн. 2003 онд Азийн хөгжиж буй орнуудын харьцуулалт хийсэн бүлэг улсууд дунд Лаос улсын зээлийн хүүний дундаж түвшин хамгийн өндөр түвшинд хүрч, Монголын зээлийн хүүний дундаж түвшин буурсаар байсан хэдий ч бусад харьцуулалт хийсэн орнууд дундаа хамгийн өндөр түвшний хүүтэй хэвээр байсан юм.

Бодит байдал дээрээс харахад Монгол болон бусад сонгогдсон орнуудын хадгаламж ба зээлийн хүүний түвшин эрс зөрүүтэй байгаа нь ажиглагдаж байна. Монгол дахь инфляцийн түвшин 2002 оноос тогтворжиж эхэлсэн ба 2005 оноос буурч эхэлсэн байна. 2006 оноос эхлэн Монгол дахь инфляцийн түвшин ТУХН-ийн болон ТЗЕБ-ын орнууд, Азийн хөгжиж буй орнуудаас доогуур түвшинд хүрсэн. Хэдийгээр бусад харьцуулагч орнуудад инцфляцийн түвшиний бууралтыг дагаад хүүний түвшиний бууралт бий болж байсан ч, 2002-2007 онуудад Монголын банкууд сэтгэл ханамжтайгаар зээл болон хадгаламжийн бодит хүүний түвшинг өндөр хэвээр байлгасаар байв. Үнэхээр ч 2007 оны 4 дүгээр сарын байдлаар Монголын бодит хүүний түвшин 14.1% байсан бол бусад ТУХН-ийн орнуудад 7%, ТЗЕБ-ын орнуудад 4% байсан юм. Гэхдээ Лаосын зээлийн хүү өндөр түвшинд байсны ачаар азийн хөгжиж буй орнуудын хүүний дундаж түвшин бараг л иймэрхүү хэмжээнд байсан. Энэ үед Монгол дахь хадгаламжийн хүүний дундаж түвшин 8.3% байсан бол бусад шилжилтийн эдийн засагтай орнуудад уг үзүүлэлт тэг рүү ойртсон буюу зарим нь сөрөг утгатай байсан юм.

Хүүний түвшний зөрүү

Монголд зуучлалын зөрүү 1999 оноос тогтмол буурч эхэлсэн. Ингээд 2007 оны эхэнд ТЗЕБ орнуудын зуучлалын зөрүүний дундаж түвшинд хүрч, 2006 оны дунд үеэс хойш ТУХН болон Азийн хөгжиж буй орнуудын дундаж түвшнээс доогуур түвшинд байх болсон.

Хүүний түвшин өсч, зуучлалын зөрүүний буурсаар байсан нь Монголын арилжааны банкуудад магадгүй өндөр эрсдэлтэй алхам хийх буюу зээл олголтын шийдвэр гаргахтай холбоотойгоор ихэнх зардлаа хадгаламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

Монголын банкны салбарын эрүүл байдалд ямар нэгэн асуудал бий юу?

Шилжилтийн эдийн засагтай орнуудад хэдэн жилийн өмнө тохиолдсоны адилаар, зээлийн болон хадгаламжийн хүүний түвшин хурдацтайгаар унаж эхлэх үед Монгол улс эргэлтийн агшин дээр ирж болох юм. Үнэхээр ч Монгол улс 2000 оны эхэн үеэс алслагдсан зай, санхүүгийн хямрал ба хахир хатуу өвөл зэргээс шалтгаалан шилжилтийн үйл явц нь удааширч эхэлсэн юм. Магадгүй энэ нь зээл, хадгаламжийн хүүний түвшингээ бусад шилжилтийн эдийн засагтай орнуудаас дээгүүр хэмжээнд хадгалж үлдэх нөхцөл нь болсон байж болно.

Монголын банкны сектор дахь өнөөгийн ахиц дэвшил нь, зээл болон хадгаламжийн хүүний түвшин буурах жам ёсны үйл явц нь одоо дөнгөж эхэлж байгааг эсвэл аль хэдийнэ эхэлчихсэн гэдгийг илэрхийлж байж болно. 2007 оны 2 дугаар улирлаас эхлэн Монголын томоохон банкууд зээлийн хүүгээ бууруулсаны дараагаас хадгаламжийн хүүний түвшингээ мөн бууруулах болсоноо мэдэгдэж эхэлсэн. Гэхдээ зарлагдсан хүүний түвшинээс гажсан зарим нэг дүр зургийг, тухайлбал зарим арилжааны банкууд шилдэг харилцагчиддаа нилээд доогуур хувийн хүүтэй зээл олгодог зэргийг эндээс харж болно. Энэ нь жижиг арилжааны банкуудын хувьд санхүүгийн байдлаа сайжруулахад нь дөхөм болохуйц үлгэр дууриал болж, үүнийг мөрдлөг болгон дагах үйл явцад хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй юм.

Нөгөө талаас сүүлийн үеийн судалгаануудаас харахад уламжлалт санхүүгийн статистик болон банкны зохистой харьцааны үзүүлэлтүүд зэрэг нь хөгжингүй орнуудын нөхцөлд илүү тохиромжтой бөгөөд эдгээр орнуудад ашиглагддаг банкны үйл ажиллагааны үнэлгээний үзүүлэлтүүд болоод банкны салбарыг тогтворжуулах арга хэрэгслүүд нь хөгжиж буй зах зээлтэй орнуудын хувьд тийм ч үр нөлөөтэй бус байж болох талтай. Үнэхээр ч, макроэдийн засгийн тогтворгүй байдал нь хөгжиж буй зах зээлтэй орнуудын банкуудад ихээхэн бэрхшээл бүхий дараахь 2 замаар аюул учруулж болзошгүй юм: банкны санхүүжилтийн нөөцийг цөлмөх, эсвэл банкны активын зэрэглэлийг бууруулах явдал юм.


URL:

Сэтгэгдэл бичих