Оны сүүлчийн онцлох сэдэв: УТАА

527-151493851614822821345859d496465a6Угтаа хавар, зун, намраас эхлээд л утаатай тэмцэх “зэвсгээ” агсах ёстой атал Улаанбаатарын утаа монголчуудад зул сарын баярын “хачир” болж ирээд хэвшжээ.  Тэр дундаа улс орны төрийн тэргүүнээс эхлээд шийд­вэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүс жил бүрийн өдийд буюу оны төгс­гөлд утаатай тэмцэхээ зар­ла­даг жаяг тогтох янз­тай. Тэр уламжлал энэ жил ч гажсангүй. Он солиг­дохоос 48 цагийн өмнө төрийн өндөрлөгүүд утаа­тай тэмцэх уламжлалт аргаа хэрэглэв. Гоёчилж хэлбэл, Ерөнхийлөгчийн илгээ­сэн утаатай тэмцэх онц байдал зарлах сана­лын дагуу спикер Ажлын хэсэг байгуулж шуур­хайлс­наар их хотын иргэд сэт­гэл тэнүүн баяраа тэмдэглэлээ.

Үнэндээ Ерөнхийлөгч, Их хурлын дарга нарын хэлснээр “Утааны асуудал онцгой анхаарал татаж байна” гэдэг үг ард түмэнд таалагдахаа болиод удаж байна. Онц байдал зарлах санал ч шинэ санаачлага биш юм. Өнгөрсөн жи­лийн өдийд агаарын бо­­хирд­лын асуудлыг Үн­дэс­­ний аюулгүй байд­лын хэмжээнд авч үзэж гамшгийн хэмжээнд хүрс­­нийг зарлаж байсан. Түүнээс хойш агаарын бохир­долтой тэмцэх ямар ахиц дэвшил гарсан бэ гэвэл харамсалтай ха­риулт гарна. “Нэг жи­лийн хугацаанд ҮАБ-ын зөв­лөмжид заасан бодлогын чанартай ажлууд огт хэрэг­жээгүй” гэдгийг Ерөн­хий­лөгч онцолсон байна лээ.
Утаатай тэмцэх талаарх төрийн төгсдөггүй бодлогын саяхны жишээ авсан ч адилхан. Гурван сарын өмнө буюу өнгөрсөн аравдугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг  бууруулах Үндэсний чуул­ган”-ыг Төрийн ордонд сүр дуу­лиантайгаар хийсэн ч шийдэл алга. “Үндэс­ний чуулганаас гарсан үр дүнг харамсалтай нь ажил болгоогүй” гэдгийг Ерөн­хийлөгч хоёр хоногийн өмнө мэдэгдлээ. Утаатай тэм­цэх талаар тав, арван жил, нэг жил, гурван сарын өмнө ярьж буй бү­хэн адилхан. Гагцхүү утга нь “улс төр”. Тиймээс ядаж энэ удаад Ерөн­хий­­лөгч, сайд дарга нарын оны сүүлчийн онц­лох сэдэв утаа биш байгаа­сай. Шинэ оны эхэн дээр онц байдал зарлах, утаатай тэмцэх Ажлын хэсэг байгуулснаа битгий мартчихаасай. Хэрэв урьд жилүүдийн адил өвөл болохоор л утааг гэнэт мэддэг жишгээ давтах юм бол  доод давхаргынхан угаарандаа тарчилж гүйцэх нь. Эцэстээ эрүүл мэнд, эд хөрөнгө гээд бүхий л хэлбэр, бие мах­бодиороо хохирч хор­дож гүйцлээ.
Утааг гэнэт мэдсэн хүмүүсийн гэнэтийн бэлэг ирэх жил утаатай тэмцэх оновчтой бодлого байна гэж найдъя. Улиг болсон утааны талаарх дарга нарын шинэ үгийг тоймлолоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын асуудлаар /2017.12.28/ “Онц байдал зарлах” саналыг УИХ-ын даргад хүргүүлэв.
-Өнөөдөр утааны асуудал онцгой анхаарал татаж байна. Харамсалтай нь утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гарч ирсэн. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан. 100 орчим сая ам.долларыг мөн утаагүй зуух зэрэгт хэрэглэсэн. Бүгдээрээ утааны асуудалд онцгой анхаарал хандуулъя. Жил бүр үүнийг ярьдаг. Засаг захиргааны нэгж, тодорхой хэлбэл, ЭСЯ, зарим яамд, их, дээд сургууль, дотуур байр, музей, зарим урлагийн байгууллагыг хотоос гаргая. Энэ шийдвэрийг хурдан гаргаад ирэх хавраас ажилдаа оръё.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
/2017 оны аравдугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг  бууруулах Үндэсний чуулган-ын үеэр хэлсэн үг/
-Үе үеийн Засгийн газар утаа бууруулах олон ажил хийсэн боловч байдгаараа. Тиймээс Засгийн газраас  хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор баталсан Агаар, орчны бохирдлыг буу­руу­лах үндэсний хөтөл­бөр хэрэгжүүлснээр бохир­дуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглож, агаар орчны бохирдлыг 2025 он гэхэд 50-иас доошгүй хувь бууруулах зорилт тавин бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Яндангийн тоог цөөлөх, эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхөд цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх, тэглэх, сэргээгдэх эрчим хүчийг бодлогын хүрээнд дэмжин ажиллана. ҮАБЗ агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг өнгөрсөн жил хүлээн зөвшөөрсөн.
УИХ-ын дарга М.Энхболд (2017.12.28) чуулганы хуралдааны үеэр утаатай тэмцэх Ажлын хэсэг байгуулав.
-Утааны асуудал үнэхээр анхаарал татсан, онцгой асуудал байсаар байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН, АН, МАХН гэх мэтийн ялгаа байхгүй, нэгдмэл бодлого, зорилго, үйл ажиллагаа хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд иргэдээс санал хүсэлт, мессеж, утасны дуудлага маш их ирж байна. Иргэдийн бухимдах нь аргагүй. Утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй амьс­галын замын болон бусад өвчлөл эрс нэмэгдсэн. 2016 оны намар УИХ утааны асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсож, тодорхой чиглэл үүрэг өгч байсан. Үүнийхээ хэрэгжилтийг авч үзмээр байна. Тиймээс УИХ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж утаа, агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид юунд анхаарч, ямар арга хэм­жээ авах ёстойг судлан, дүг­нэлт гаргах Ажлын хэс­гийг УИХ-ын даргын захирамжаар байгуулъя.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:
/2017 оны аравдугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг  бууруулах Үндэсний чуулган-ын үеэр хэлсэн үг/
-Биднийг хамгийн бухимдалтай улс орны жагсаалтад дээгүүр тавьсан гурван хүчин зүйлийн нэг бол агаарын бохирдол. Утаатай тэмцэхэд ямар алдаа дутагдал байв гэдгийг эхлээд зөв дүгнэх хэрэгтэй. Юуны өмнө хуулийн хэрэгжилт, хянал­тын механизмын салан­гид байдал, агаарын бохирдлоос жил бүр улсын төсөвт 20-25 тэрбум төгрөг хуримтлагддаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд зориулалтын дагуу зарцуу­лагдахгүй байгаа нь төр ир­гэдийнхээ аюулгүй амьд­рах эрхийг хангаж чадах­гүй байдалд хүргэж байна. Бодлогын залгамж халаа, тогтвортой байдал чухал. Мөн Утааны эх үүсвэрийн нэгдсэн суурь судалгааны дутагдалтай. Үндэсний үйлдвэрлэгчид дэмж­лэг үзүүлдэггүй бай­дал нөлөөлж байна. Эд­гээ­рийг шийдэх нь Агаарын орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр юм.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих