ЭНЭ ОНООС ЭХЛЭН ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ ЗУРГААН САРААР НЭМЭГДҮҮЛНЭ

olloo_mn_1514857602_11180Энэ оноос тэтгэвэрт гарах насыг хойш жил бүр зургаан сараар нэмэгдүүлэхээр хуульчилсан билээ. Тодруулбал, энэ онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар гэхчилэн өсөх эрэмбээр явах юм байна.

Ингэснээр 2027 он гэхэд эрэгтэй 65 нас, эмэгтэй 55-60 нас хүрч тэтгэвэрт гардаг тогтолцоонд бүрэн шилжсэн байх аж. Дөрвөн хүүхэд төрүүлж, алдарт эх болсон эмэгтэйчүүд одоогийн зохицуулалтаар 50 нас хүрээд тэтгэвэрт гарч буй. Энэ оноос хойш энэ тоо зургаан сараар өгссөөр 2027 онд  алдарт ээжүүд 55 нас хүрч тэтгэвэрт гардаг тогтолцоонд бүрэн шилжихээр тооцоолсон юм.

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан нийгмийн халамжийн тэтгэвэр авах насны болзлыг доор дурдсанаар тогтоон хэрэгжүүлнэ:

Тэтгэвэр тогтоолгох он Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгуулагч болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан иргэний тэтгэвэр тогтоолгох нас   Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох нас
эрэгтэй эмэгтэй эмэгтэй
2017 60 нас 55 нас 50 нас
2018 60 нас 6 сар 55 нас 6 сар 50 нас 6 сар
2019 61 нас 56 нас 51 нас
2020 61 нас 6 сар 56 нас 6 сар 51 нас 6 сар
2021 62 нас 57 нас 52 нас
2022 62 нас 6 сар 57 нас 6 сар 52 нас 6 сар
2023 63 нас 58 нас 53 нас
2024 63 нас 6 сар 58 нас 6 сар 53 нас 6 сар
2025 64 нас 59 нас 54 нас
2026 64 нас 6 сар 59 нас 6 сар 54 нас 6 сар
2027 65 нас 60 нас 55 нас
2028 - 60 нас 6 сар -
2029 - 61 нас -
2030 - 61 нас 6 сар -
2031 - 62 нас -
2032 - 62 нас 6 сар -
2033 - 63 нас -
2034 - 63 нас 6 сар -
2035 - 64 нас -
2036 - 64 нас 6 сар -
2037 - 65 нас -

URL:

Сэтгэгдэл бичих