“Номин”-гийн урамшуулал нэртэй “наадгай”
Үндэсний сүлжээ “Номин” их дэлгүүртэй хобоотой санал, гомдол хэрэглэгчдийн дунд тасардаггүй. Тэгвэл шинэ жилийн баярын энэ өдрүүдээр Номин их дэлгүүрийнхэн мөн л хэрэглэгчдээ гонсойлгосон таагүй сэтгэгдэл төрүүлээд байна.
Тухайлбал “Номин” худалдааны төвийнхөн шинэ жилийн баярыг тохиолдуулан 100 00 0 төгрөгнөөс дээш худалдан авалт хийсэн хүн бүрт гарын бэлэг өгнө гэсэн урамшуулал зарлажээ.
Гэвч өгx буй гарын бэлэг нь ямарч сонголгүй, хүн тоож авахааргүй гарын бэлэг байгаа талаар хэрэглэгчид гомдоллож эхэлжээ. Шинэ жилийн баярын үнэр ханхалсан энэ өдрүүдэд тус дэлгүүрээр хөл хөдөлгөөн ихтэйн дээр 100 000 төгрөгнөөс дээш худалдан авсан хүмүүс гарын бэлэгнээс авах зүйл олдохгүй сэтгэл дундуур хоосон буцаж байгаа нь харагдсан.
Ер нь манай томоохон худалдааны төвийнхөн баяраар далимдуулан урамшуулал нэртэй иймэрхүү төрлийн “молиго” пиаруудыг удаа дараа гаргадаг. Хэрэглэгчдээ баярлуулан гомдоодог иймэрхүү урамшуулал зарлаж байсанаас огт зарлахгүй байсан нь дээр хэмээн шүүмжлэх иргэд цөөнгүй байна.
Уг нь бусдад өгсөн бэлэг, тэр тусмаа хэрэглэгчдээ өгсөн бэлэг бүхэн бусдын сэтгэлд талархлын мөрийг үлдээж байх ёстой баймаар.
Бэлэг өгвөл өгсөн шиг өгөх, ядаж сонголттой байх ёстой. Ямартай ч хХог шиг зүйл өгч, хэрэглэгчээдээрээ тоглож буй энэ үйлдлийг “Номингийн наадгай” гээд нэрлэчихвэл нэг их буруудахгүй болов уу.
Fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хэрэглэгчээ монжих сэтгэлгээтэй байшууллагазайлах хэрэгтэй
Номин карттай бас хаяанд нь амьдардаг ч би ордоггүй