Дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэсэн том толгойтнуудад санууллаа

143854_Cu_x800“Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар өчигдөр Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Учир нь Монгол Улсын төр эрх мэдлээрээ далайлган хувийн хэвшлийн хөрөнгө болсон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эрээ цээргүй булааж авсан хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар энэ сарын 7-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, хууль бус үйлдэл болохыг нь нотолсон.

Уг хуралдаанаар тус үйлдвэрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, түүнээс гарсан шийдвэрүүдийг нь хүчингүй болгосон билээ. Үүний дагуу “Монголын зэс” корпораци Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 19-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэр ХХК дахь хувьцаа эзэмших эрхээ сэргээх хүсэлтээ хүргүүлсэн боловч өдий болтол хариу ирүүлэлгүй улсын ажлыг назгайруулж, хэрхэн гүйцэтгэдгээ харуулсаар байна.

Улсын Дээд шүүхийн шийдвэрийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар уландаа гишгэж өдий болтол шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдад уламжиллаа. Учир нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “.. хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчиннэгдүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна.” гэж заасан байдаг. Мөн Тавьдугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ…” гэж заасан байдаг тул яам, агентлагууд шийдвэрийг биелүүлэх ёстой юм. Гэвч том толгойлсон агентлагийн удирдлагууд үүргээ умартаж, заавал Ерөнхий сайдыг лүндэн буулгасны дараа хөдлөхөөр шийдсэн бололтой. “Монголын зэс” корпораци нь төрдөө нухлуулдаг хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах бамбай болж яваа билээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиа дээдэлж, шүүхийн тогтоолыг биелүүлэх асуудалд анхаарлаа хандуулах хэрэггэй байна.

gggggggff

“Булхай нь буруу булчингаараа” гэгчээр хувийн хэвшлээ дээрэлхэж сурсан Монголын төрийг Европын холбоо оффшор жагсаалтдаа оруулсан нь төрийн дээрэнгүй байдлыг таслан зогсоох цаг ирснийг илтгэсэн. Одоо энэ байдлаа бүрэн зогсоохын тулд компаниудынхаа эрхийг зөрчсөн үйлдлээ даруй ухамсарлан алдаагаа засах үлдлээ.


URL:

Нэр: зочин Зочин з Огноо: 28 December 2017

49 % ийг хаанаас ямар замаар хөрөнгө мөнгө гаргаж авсаныг мэдэх хүн байна уу ?

Сэтгэгдэл бичих