Ховд аймгийн дулааны станцад гал гарчээ

Ховд дулааны станц ТӨХК-ийн дулааны станцын түлш дамжуулах цехийн нүүрс дамжуулах дамжуурга шатаж байсан гэсэн дуудлага Ховд аймгийн онцгой байдлын газарт арвахоёрдугаар сарын 25-нд ирсэн байна.  52 албан хаагч, таван хэрэгсэлтэйгээр 1 цаг 52 минут ажиллаж гал түймрийг бүрэн унтраажээ. Гал гарсантай холбоотойгоор нэгдүгээр зуухыг нэмэлтээр ажлуулсанаар нийт 23 төсөвт байгууллага, 56 аж ахуй нэгж, 1402 айл өрхийг дулаанаар хангах ажил гормын дагуу явагдаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

Ховд дулааны станц ТӨХК-ны албан хаагчид  хоёр, гуравдугаар дамжу1a9051022683eec73a7bbac2aa8ccc060eb46357ургын хэсэгт цэвэрлэгээ үйлчилгээ хийж бэлтгэл ажлыг хангаж, хоёр дугаар дамжуургын гулзайсан суурь төмрийг зүсэлт хийн тэгшлэх зэргээр засварласан байна. Одоогийн байдлаар хөлдөж хүндэрсэн байгууллага байхгүй гэсэн мэдээ ирүүлжээ.

Ховд аймгийн дулааны станцад гал гарчээ

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих