СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шуурга шуурна

16458

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд  хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон  анхааруулж байна.

2017 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын болон  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн өвөр говь болон Олон нуурын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 1-6 хэм хүйтэн, Өмнөговийн нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.

2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 2018 оны 1 дүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,  30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд нутгийн хойд хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих