Аваргалсан багууд эх орондоо ирлээ
ОХУ-ын Улан-Үдэ хотод болсон олон улсын хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын баг тамирчид аваргалсан билээ. Тус тэмцээнд оролцсон баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Тэмцээн арванхоёрдугаар сарын 21-24-ний өдрүүдэд болсон юм.
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол, ОХУ-ын хотуудын өсвөрийн сагсчид U-11, U-12 насны ангилалд өрсөлдлөө. Монгол улсын өсвөрийн шигшээ багаас бүрдсэн баг тамирчид эрэгтэй, эмэгтэй нийт таван багийн 60 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нас насны ангилалд аваргын цомыг өргөсөн юм.
Тэмцээний U-12 насанд Д.Отгонбаатар, Ц.Ванчинсүрэн дасгалжуулагчтай 1-р баг түрүүлснээс гадна 2-р баг мөнгөн медаль хүртжээ. Мөн U-11 насны ангилалд Б.Пүрэвсүрэн, н.Алтанхуяг дасгалжуулагчтай баг түрүүлж, Ж.Мөнхтөгс дасгалжуулагчтай 2-р баг гуравдугаар байрт орсон байна.
Охидын төрөлд U-12 насанд н.Гэрэлт-Од дасгалжуулагчтай баг анх удаа оролцохдоо аваргын алтан медалийг хүртсэн байна. Мөн нас насны шилдэг тоглогчдыг тодруулахад Монголын дөрвөн тоглогч шалгарчээ.
Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар U-12 насны нэг болон хоёрдугаар шигшээ багийн дасгалжуулагч Д.Отгонбаатар, Ц.Ванчинсүрэн нар тодорсон. Эдгээр дасгалжуулагчид хоёр дахь тус тэмцээнд оролцохдоо багаа аварга болгосон байна.
Улан-Үдэ хотод болсон олон улсын хүүхдийн тэмцээний хаалтын ажиллагаанд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга оролцож, баг тамирчдад шагналыг нь гардуулан өгсчээ. Мөн энэ үеэр олон хотуудын сагсан бөмбөгийн холбоодын төлөөлөл уулзаж, цаашид хамтран ажиллах олон зүйл дээр санал нэгдсэн байна. Ирэх оноос эхлэн ОХУ-ын хотуудтай хийх өсвөрийн олон улсын тэмцээнийг жилд 4-6 удаа зохион байгуулахаар болжээ. Үүнээс гадна Чита, Братск, Красноярск хотуудад болох тэмцээнд Монголын баг тамирчдын оролцуулж, туршлага солилцох болсон талаар Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос мэдээлэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in
uphindikhabar.in