ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ХҮНИЙ ДАВУУ ТАЛ

targan-1Бристолын их сургуулийн ажилтнууд илүүдэл жинтэй хүн хэвийн жинтэй хүнээс ямар давуу талтай болохыг тогтоожээ. Тэд 37-73 насны 500 мянга гаруй британи иргэнийг судалгаандаа хамруулсны дүнд тарган хүмүүс туранхайчуудыг бодвол гадаад хүчин зүйлсэд илүү тайван ханддаг, хүнд нөхцөлд илүү тэсвэртэй болохыг тогтоожээ.

Эрдэмтэд үүнийг хоол хүнстэй нь холбон тайлбарлаж байна. Учир нь дуртай амттанаа хязгаарлаж, гоолиг биеэ хадгалж үлддэг хүмүүс илүү цухалдуу ууртай болдог бол өөрийгөө хүссэн амттанаараа баярлуулдаг хүмүүс сэтгэлзүйн хувьд илүү тогтвортой, аливааг байгаагаар нь хүлээн авах чадвартай байдаг аж.

Гэхдээ илүүдэл жинтэй хүмүүс зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчин тусах эрсдэл өндөр байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих