“Эрдэм транс” компани зөрчлөө бүрэн арилгаагүй байжээ

Нийтийн тээврийн газрын хяналт шалгалтын ажлын хүрээнд «Эрдэм транс» компанид гүйцэтгэлийн хяналт хийжээ.

Гүйцэтгэлийн шалгалтад 11 тээврийн хэрэгсэл хамрагдсан байна.

Үүнээс дөрвөн автобусны жолоочийн замын хуудсан дээр шалгах механикийн тэмдэглэгээ хийгдээгүй, буудал зогсоолыг зарлах чанга яригчаар бүрэн хангагдаагүй байгаа нь тогтоогджээ.

Мөн шугаманд гарах 10 автобусныхаа зургааг нь шалгаж, дөрвийг нь шалгалгүй үилчилгээнд гаргадаг болох нь ч илэрсэн байна.

Тиймээс зөрчлийг арилгах хугацаатай үүргийг дахин бичгээр өгсөн гэдгийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих