Ойрын хүмүүсийн нэр дээр 2 тэрбумаар байр, машин авч тансагласан байна

10e0a618af6613e97greatНийслэлийн нийтлэг үйлчилгээний газар /ННҮГ/-ын дарга болон ерөнхий нягтлан бодогч хоёрыг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган, аравдугаар сараас эхлэн шалгаж байгаа.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өгсөн мэдээллээр ННҮГ-ын дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг арваннэгдүгээр сарын 02-ны өдөр суллаж, гадуур байцаах болжээ. Гэхдээ тэднийг хил давахыг нь хориглож, албан тушаалаас нь түр түдгэлзүүлжээ. Мөн бүртгэлтэй хөрөнгийг нь барьцаалж авсан байна. АТГ-аас өнгөрсөн аравдугаар сарын 20-нд тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн ба Ш.Одончимэг, Д.Энхжаргал нар нь 2015 оны нэгдүгээр сараас 2017 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2013 оноос хойш нийт 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж АТГ мэдэгдэж буй.
Түүнчлэн Ш.Одончимэг нь хоёр тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох үйлчилгээний оффис, орон сууц, авто машин, агуулахыг өөрийн ажилчид болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр худалдан авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
 Үргэлжлүүлэн түүний төсвийн хөрөнгөөр өөртөө өндөр үнэтэй брэндийн хувцас, хэрэглэл, гоо сайхны үйлчилгээ, эд хөрөнгө худалдан авдаг байж болзошгүй үйлдлүүдийг АТГ-аас шалгаж байгаа аж.  Энэ хүмүүс яагаад өнөөдөр улсын мөнгө, ард түмэн бидний татварын мөнгөөр хөлжиж амьдраад байгаа юм бэ?

 http://paparatsi.mn/12dz


URL:

Сэтгэгдэл бичих