“Даяар Монгол”, “Хас Монгол”-ынхон Туулын бургасанд компаний захирлыг РЕКЕТЛЭЖ 200 сая төгрөг нэхжээ
Өнгөрсөн долоо хоногт шоронгоос суллагдсан Хонхэрээдийн Б.Энхбат “Намайг эзгүй хойгуур манай залуус гурван том бүлэг болж, миний ажлыг үргэлжлүүлж байсан. Хамаг Монгол, Даяар Монгол, Хөх Монгол гэсэн гурван бүлэг нэгдэж, Монголын үндэсний үзлийг, Монгол хүмүүсийг, улсынхаа нэр хүндийг хамгаалахын төлөө тэмцэхээс өөр аргагүй боллоо” гэж мэдэгдсэн шуугиан тарьжээ. Түүний эзгүй хойгуур хөдөлгөөний залуус нь нэлээд бужигнуулснаас зарим нь “Эс Би Эйч Би” компаний захирлыг Туул голын бургасанд аваачиж хүч хэргэлэхээр заналхийлэн 2 сая төгрөг өгөхийг шаардаж далайлган сүрдүүлж авсан рекетийн хэрэгт холбогдсон. Энэ хэрэгт “Даяар Монгол”-ын тэргүүн Б.Б, “Хас Монгол”-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Л нарын залуус оролцжээ. Тэдэнд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт зураг төсөв, хяналтын хэлтэст усны инженерээр ажиллаж байсан Н.Г, уг газрын Дотоод аудит хяналт шалгалтын экс мэргэжилтэн Н.О нарыг захилага өгсөн гэж үзжээ. Хэрэг явдлыг эхнээс нь өгүүлэхэд 2014 оны 4-р сард НХААГ-аас 15 усны машин нийлүүлэх 1,8 тэрбумын өртөгтэй “Ус сувгын удирдах газрын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажил” гэсэн тендер зарлагджээ. Энэ тендерт “Хюньдай Моторс Монголиа” болон “Эс Би Эйч Би-Дашрын хүрээ” компаний түншлэл оролцжээ. Экс аудитчны мэдүүлснээр түншлэлийнхэн тендерийн бичиг баримт материал хүлээн авч дуусах хугацаанаас 5 минутаар хоцорч ирээд материал аваач гэж гуйхад нь журам зөрчиж авчээ. Ингэж Эрдэнэбулганы компанид нэг удаа тусалжээ. Гэхдээ өмнө нь нийслэлийн Агаарын чанарын албаны захиргаа удирдлагын газрын дарга Ц уулзаад энэ компанийг дэмжиж өгөхийг гуйсан байжээ. Тендер явагдаж байх хугацаанд дарга ахин залгаж тэд хэдэнтээ уулзаж дотно танилцахад дарга захирал хоёр ялуулж өгвөл үнийн дүнгийн 2 хувийг өгье гэж санал тавьсан гэнэ. 1,8 тэрбумын энэ тендерт “Эс Би Эйч Би” ялж харин ялагдсан “Хюньдай Моторс Монголиа” шүүхдсэн ч амжилт олсонгүй. Энэ хэрэгт инженер Н.Г төлөөлж оролцон ялалт байгуулсанд хамт ажилладаг Ч.О гэдэг ах нь мөн л “Эс Би Эйч Би”-гийхэн манай хуурай дүү нар байгаа юм, чамайг шагнана хэмээн хэлжээ. Тендерийн ажиллагаа “хуулийн дагуу” явагдаж “Эс Би Эйч Би” шалгарсан тул шалгарсан компанитай гэрээ хийх зөвлөмжийг Нийслэлийн Захирагчийн алба руу хүргүүлжээ. Үүний дараа аудитч болон инженер нар амласан мөнгөө өгөхийг нь хүлээн чих тавьж суужээ. Аудитч захиралтай утсаар ярьж “би та нарыг тухайн үед туслаж дэмжээд материалыг чинь хоцорчихсон байхад тендерт оролцуулж байсан тул боломжоороо сэтгэл гаргаад хэдэн төгрөг өгвөл өгөөрэй” гэжээ. Инженер ч Ч.О ах руугаа ярьж сануулж байсан гэнэ. Гэсэн ч “Эс Би Эйч Би”-гийн захирал амласан шагналаа өгөөгүй агаад тендерийн дагуу усны машин нийлүүлсэн ч ашиг гараагүй хэмээн өөдөөс нь баахан зовлон тоочжээ. Энэ үед аудитч, инженер хоёр ч ажлаасаа халагдаж компанийхан тэднийг мартсан бол харин гомдогсод мартаагүй байжээ. Тэд асуудлыг “шийдэх” хүн хайж явсаар “Даяар Монгол”, “Хас Монгол”-ынхонтой холбогджээ. Хөдөлгөөнийхөн ч тэр үед гэр хорооллын ядуу өрхүүдэд нүүрс түлээ тараах ээлжит тусламжийн ажлаа хийх гээд мөнгөний шаардлагатай байсан гэнэ. Тэд “хятадуудтай нийлж луйвар хийж сурсан Э гэдэг захирал 1,8 тэрбумын тендерт ялуулсны шагналын 10 хувь болох 200 сая төгрөгөө өгөхгүй байна, хэрвээ энэ мөнгийг авч өгвөл 20 саяыг нь Даяар Монгол хөдөлгөөнд хандивлана гэсэн санал ирсэн” гэж мэдүүлсэн. Шагнал өгөх тухай тохироо хийгдсэн болохыг баталсан бичлэг, гэрээ ч үзүүлсэн гэнэ. Мөн Э захирал нь амласан шагналаа өгөхгүй мөртлөө тендерийн мөнгөөр найз нараа амралтанд авч явсан, гэртээ 5-6 саяар цахилгаан бараа авч тансагласан гэх мэдээлэл нэмж өгчээ.
НУУЦ.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
buruu zamaar budaa teevel butsahdaa shoroo teenee gej
сданууд ийм л юм хийдэг ш дэ. Хятад Солонгос ресторанаар орж дарамтлан хоолны шавхруу олж идэн орой нь тэднээс авсан хэдэн төгрөгөөрөө ганц шил юм авч ууцгаана. Вьетнам засваруудыг өмгөөлж хамгаалсныхаа хөлсөнд хэдэн машин хулхи янзлуулах эр авна.Хулхи янзлуулсан хүн Вьетнамууд дээр ирж хэрүүл хийхэд хаанаас ч юм шивээс болсон , хас тэмдэгтэй залуучууд гарч ирэн иргэдийг дарамтлан хөөж явуулна. Зурагт Фэйсээр л мундаг эх оронч дүртэй улсуудын жинхэнэ нүүр царай ийм
сданууд ийм л юм хийдэг ш дэ. Хятад Солонгос ресторанаар орж дарамтлан хоолны шавхруу олж идэн орой нь тэднээс авсан хэдэн төгрөгөөрөө ганц шил юм авч ууцгаана. Вьетнам засваруудыг өмгөөлж хамгаалсныхаа хөлсөнд хэдэн машин хулхи янзлуулах эр авна.Хулхи янзлуулсан хүн Вьетнамууд дээр ирж хэрүүл хийхэд хаанаас ч юм шивээс болсон , хас тэмдэгтэй залуучууд гарч ирэн иргэдийг дарамтлан хөөж явуулна. Зурагт Фэйсээр л мундаг эх оронч дүртэй улсуудын жинхэнэ нүүр царай ийм