”Хурд”-ынхан тоглолтынхоо орлогоор гитар авна
Монголын рок поп хөгжмийн “акул”-уудын тоглолт ар араасаа хөвөрсөөр.
Ийн хэлэхийн учир нь ирэх сарын 02, 03-нд UB раlасe-ийн концертийн их танхимд Хурд хамтлаг “BEST of Хурд” нэртэй тоглолтоо хийх гэж байгаагаа дуулгалаа. Их урлагийн өртөнцөд өдгөө 18 орчим жил уран бүтээлээ туурвисан “Хурд” хамтлаг сонсогч фенүүддээ нийт 14 тоглолт тавьжээ.
Харин энэ удаагийн тоглолтод үе үеийн шилдэг дуунуудаа сонгож дуулах ба тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэх юм байна. Эхний хэсэгт “Урт үс уранхай жинс”-ээр гангарах бол дараагийн хэсэгт жинхэнэ амьд мэдрэмж, амплагед акустик байх ба тэд энэ хэсгийг “Зүрхэн хэсэг” гэж нэрлэлээ.
Тэгвэг тоглолтын төгсгөл хэсгийг хамгийн уянгалаг байхаар найруулжээ. Мөн “Хурд”-ынхан зургаан гитараа урт гартнуудад алдсанаа дуулгалаа. Монголд тус бүр нь нэг, нэг ширхэг байдаг тус гитаруудаа Л.Балхжавын тоглолтоос буцах замдаа машинаасаа алджээ.
Хэдийгээр хамтлагийн гишүүд хамгийн үнэт зүйлс болсон гитараа алдаад сэтгэл санаагаар унасан ч гэлээ “BEST of Хурд” тоглолт амжилттай болно гэдгийг фенүүддээ амлалаа.
Тоглолтын билет 15000 төгрөгийн үнэтэй ба суудал заагаагүй гэдгээрээ онцлог юм. Энэхүү тоглолтын орлогоосоо хамгийн түрүүнд хамтлагтаа гитар авахаар болжээ.
П.Дөлгөөн
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: