Энэтхэг улсад “лусын дагина” төржээ

indiЭнэтхэгт нэгэн эх амаржихад өвөрмөц тохиолдол гарчээ. Эмч нар энэ талаар юу ч мэдэхгүй байсан нь тухайн ээж мөнгөгүй учраас цаг тухайд нь шинжилгээ хийлгэдэггүй байсантай холбоотой тухай Daily Mail мэдээлсэн аж.

Эмч нар хоол тэжээлийн дутагдал, ээж нь буруу эмчилгээ хийснээс болж аймшигт өвчин үүссэн гэж үзжээ. Хүүхэд дөрвөн цаг болоод нас барсан байна.

Ийм гажигийг sirenomelia буюу лусын дагинын хам шинж гэж нэрлэдэг байна. Тэдний хөл нь загасны сүүл шиг болдог аж. Үүний зэрэгцээ гаднаа бэлгийн эрхтнүүд байхгүй бөгөөд ходоод гэдэсний зам хомс байдаг байна.

Энэ өвчин нэн ховор бөгөөд 100,000-д нэг тохиолддог гэнэ. Мөн лусын дагина синдромтой хүүхдүүд хоёр өдөр л амьдардаг. АНУ-ын Шило Пегин хэмээх ийм гажигтай хүүхэд л 10 жил амьдарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих