Ерөнхийлөгч өө, Б.Хурц Солонгос явчихсан
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүлээ. Уг албан бичигт Монгол Улсыг төлөөлөн гадаад улс оронд ажиллах Элчин сайд нарыг яаралтай томилоход анхаарал хандуулж, Засгийн газрын зүгээс томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу гэсэн байна.
Мөн сүүлийн үед олны анхаарал татаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд ч хүлээзнэх шаардлага үүссэн. Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй гэжээ.
Ямартай ч Ерөнхийлөгчийн зүгээс ийн тайлбарлаж. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Б.Хурцтай холбоотой олон ноцтой зүйл яригдаж байх үед Ерөнхийлөгчийн зүгээс яагаад Б.Хурцын томилгоон дээр хориг тавиагүй юм бол. Мөн түүнийг УИХ-д санал болгохгүй байх бүрэн боломж байсан ч ниргэсэн хойно нь хашгирлаа хэмээн олон нийт үзэх болсон юм. Түүнчлэн тэрбээр бусад элчин сайдуудыг ч яаралтай татах үүргийг өгсөн байна.
Erennews.mn
URL: