Сүхбаатар дүүргийн эмнэлэг Ерөнхийлөгчид зориулж бэлдэв
Өчигдөр гэнэт л ерөнхийлөгч маань дүүргийн эмнэлгүүдээр зочилж бодит байдалтай нүүр тулсан талаар шууд бичлэг, постууд их байлаа. Гэтэл яг үнэндээ бэлдсэн нөхцөл байдал угтсан. Ялангуяа Сүхбаатар дүүргийн эмнэлэг өвчтөнүүдээ кордиорт байлгаж байдаг ч ерөнхийлөгч залархад тийм байсангүй. Тэгээд ч 11-13 цагийн хооронд уг эмнэлгийнхэн хүүхдүүдээ гаргахын гаргаад кордиорын хүүхдүүдээ шахаж оруулсан хамгийн ачаалалгүй үед тэргүүн маань очсон. Үнэхээр эмнэлгийн үйл ажиллагаа болон ард иргэд нь хэрхэн эмчлүүлж байгааг харах гэж очсон нь зөв ч цагаа олоогүй бололтой. Мөн түүнийг ингээд явж байгааг нь нийгэм тийм ч эерэг хүлээж авсангүй. Учир нь ганц элчин сайдын мэдэлгүй ерөнхийлөгч ингэж яваад ямар ашигтай талаар хоорондоо хэлэлцэж суугаа харагдана лээ. Тэднийг яриаг сонсоод үнэхээр л тийм юм даа хэмээн бодлоо. Бусад орны ерөнхийлөгчийн үг хууль байхад манайхан бүр амар тэргүүнийхээ хууль тогтоомжийг цуцалж суудаг шүү дээ. Ямартай ч амралтын өдөр цаг зав гаргаж дүүргийн эмнэлгүүдээр зочилсон түүнд баярлалаа.
URL: