Этгээд шоронгууд

10_jSzHOcwХэрэв та маш олон кино болон телевизээр шоронг хардаг бол та магадгүй шоронгийн талаар өрөөсгөл ойлголттой байж мэдэх юм. Зарим шорон хатуу дэглэмтэй байдаг ч бас хүний амьдралд хэрэгтэй бүх л зүйлсээр хангагдсан шорон ч бий гэдгийг мэдэх үү? Мэдээж бүх шоронг таньд харуулах боломжгүй ч бид дэлхийн улс орнуудын хамгийн этгээд сонин 10 шоронг сонирхуулж байна.

  1. 10.  Халден шорон

Ихэнх шоронд хоригдолуудыг яг л тэжээмэл амьтан шиг торны цаана хориж бүх зүйлээс хязгаарладаг ч энд бол өөр юм. Норвегийн Халден хэмээх уг шорон хоригдлуудаа тайван амгалан байлгахаар зохицуулагдсан бөгөөд тэд сайхан хоол, халуун кофе, утсаар ярих, зурагт телевиз үзэх, жижигхэн хөргөгч, хувийн угаалгын өрөө, эргэн тойрон иодоор хүрээлэгдсэн байгалийн сайхныг ажих гэх мэт олон боломжтой зүйлс байдаг. Гэхдээ мэдээж энэ бүхэн хязгаартай байна тийм биш гэж үү? учир нь хэдий энэ бүгд байдаг ч гэмт хэрэг хийсэн тэдгээр хоригдлуудад хязгаартай байсан ч хангалттай шүү дээ.

  1. 9. Крэсти шорон

Уг шоронг дэлхийн хамгийн энэрэнгүй шоронгуудын нэг гэж болно. ОХУ-ын Петерсбург-т байх ба 1730 онд үүсэн бий болжээ. Энд харанхуй бүрэнхий байсан бөгөөд хатуу дэглмээр олон хоригдол байдаг байсан. Яагаад байсан гэж хэлж байгаагийн учир нь тэдгээрийн хоригдлуудын хатуу дэглэм дор хөдөлмөрөөр энэ шорон одоо яг л зочид буудал мэт болсонд байгаа юм. 1990-ээд онд 12,500 гаруй хоригдлууд хоригдож байхдаа үүнийг бүтээжээ.

  1. 8.  Канто Грандэ шорон

Деру улс дахь уг шорон “The Dark Knight Rises” кинонд гардаг шиг л өвөрмөц юм. Өөрсдийн гэсэн хоцрогдмол дэглэм журмаар зохицуулагдаж байдаг. Хоригдлуудад Ленин, Марк, Мао нарын үзэл суртлыг багтаасан сургалт явуулдаг аж. Энэ нь мэдээж Комминизмын үеийн үзэл суртал шүү дээ.

7.Кебу шорон

              

Филиппинийн Кебу орон нутгийн шорон буюу Нөхөн сэргээлтийн төв шорон нь таны хэзээ ч ойлгохгүй зүйлийг агуулдаг байж мэдэх юм. 2007 онд Michael Jackson-ы “Thriller” дуунд уг шоронгийн хоригдлуудын хийсэн бүжгэн бичлэг гарснаас хойш дэлхий даяар тус шоронг мэдэх болсон билээ.  Уг бичлэгийг хийхэд 1,500 хоригдол оролцсон бөгөөд ямар нэгэн бэлтгэл дэглэлтгүйгээр хийсэн гэнэ.

6. Хэрэмний дугуйн торон шорон

Айво-ын Поттаваттами дахь энэхүү шорон нь 1969 оноос хойш ашиглагдаагүй аж. Гэхдээ хамгийн өвөрмөц дизайнтай шоронгоор нэрлэгддэг. Гадна талаасаа энгийн нэг жижиг гяндан боловч дотор талдаа маш жижигхэн бөгөөд юуг ч үл өгүүлнэ. Ялтангуудыг маш өндөр хэмжээнд хянах үүднээс гянданг ийм шийдлээр барьжээ.

 5. Марикопа гяндан

АНУ-ын Аризона мужийн Марикопа гянданд эрэгтэй, эмэгтэй хоригдлууд хамтдаа ба Аризоны мужийн цаг агаарын хувьд хамгийн халуун байдаг бүсэд барьсан шорон гэнэ.

 5. Марикопа гяндан

Итали бол бүх л зүйлсээрээ алдартай ч шоронгийн хоолны хувьд үгүй юм. Бэлэн идэх хоол гэж байхгүй ч харин та эндээс дөрвөн одтой рестароныг олж харж магадгүй. Жаахан гайхмаар байгаа биз. Учир юу гэвэл хоригдлууд хоолоо өөрсдөө бэлтгэн иддэгт л байгаа юм. Тэдэнд тэр тусмаа хуйлгачдад  өөрийн гараар бүхнийг хийх ухаан суулгахын тулд л тэр шүү дээ.

  3. Аранхуэс шорон

Шорон бол хүүхдүүдийн байх газар биш. Испинийн нэгэн жижиг хотоор нэрлэгдсэн уг шоронд энэ хамаагүй бололтой. Энд олон төрлийн гэм үйлдсэнхүмүүсийн жинхэнэ гэр л гэсэн үг. Гэм буруутай эцэг эхүүдийн хүүхдүүд ч энд тэдэнтэй хамт байдаг. Учир хүүхдүүд нь хэтэрхий нялх бөгөөд 3 нас хүртэл нь эцэг эхтэй нь хамт байлгахыг хуулиар зөвшөөрдөг юм.

2. Сан Педро шорон

Болив улсад байрлах энэ шорон тусдаа угаалгын өрөөтэй, телевиз зурагттай, гал тогооны өрөөтэй тансаг гэмээр зэрэглэлийн хорих өрөөтэй бөгөөд баян хоригдлуудаас 1,000-1,500 долларын төлбөр авдаг аж. Хүүхдүүд ч байдаг атал огт харгалзагчгүй нь хачин. Гэхдээ хоригдлуудад шоронгийн дүрэм журмыг маш сайн ойлгуулсан байдаг гэнэ.

  1. 1.   Жастиззентрум Леобэн шорон

Ямар ч нөхцөлд хүний эрхийг дээдлэн үздэг дэлхийн хамгийн энэрэнгүй шорон юм. Үнэхээр дээд зэрэглэлийнх. Уг шорон Австари улсад байдаг бөгөөд хэний ч бараг амьдрахыг хүсдэг газар. “Таван одтой шорон” л гэсэн үг. Барилгын гадаад болон дотоод байгууламж гайхалтай шийдэлтэй, тав тухтай байлгах бүх зүйлс энд бий.

Б.Сэлэнгэ

Time.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих