Улсын эмнэлгийн эмч хувьдаа эмнэлэгтэй байх ёсгүй

16347

Улсын эмнэлгийн эмч нар хувьдаа эмнэлэгтэй мөн өөр эмнэлэгт давхар ажиллах нь хуулиар хориотой. Тиймээс энэ намраас эхлээд улсын эмнэлэгтээ нэг гараар ажилладаг, өөрийн эмнэлэгтээ нөгөө гараараа ажилладаг эмч нарын асуудлыг Авлигатай тэмцэх газар, Эрүүл мэндийн яамтай хамтран цэгцлэхээр болжээ.
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуульд зааснаар, тангараг өргөж улсын төсвөөс цалингаа авч байгаа эмч бүр хувийн ашиг сонирхолгүй байх ёстойг хатуу хуульчилсан.

Эрүүл мэндийн салбарыг бизнесийн талбар болгож байгаа зарим эмнэлгийн дарга нар, их эмч нарын бизнес үүнд хөндөгдөж эхэлж байгаа юм. Зарим эмнэлгийн дарга нар хувьдаа эм ханган нийлүүлэх төвтэй, тус төвөөсөө эм худалдан авч давхар еврогоор ашиг олж байгаа гэх гомдол иргэдийн зүгээс Эрүүл мэндийн сайдад иржээ. Тиймээс хувийнхаа эмнэлэгт сэтгэл гаргаад улсын ажлыг халтуурддаг эмч нарын асуудлыг нэг тийш удахгүй цэгцлэхээр болсон байна.

Авлигатай тэмцэх газар, Эрүүл мэндийн яам хамтраад яг өнөөдрийн байдлаар хичнээн эмч хувийн эмнэлэг, эмийн сантай, хэдэн эмч давхар ажил хийж байна вэ гэсэн судалгааг гаргахаар ажиллаж байна. Энэхүү судалгааны дүн ирэх ням гарагт эцэслэгдэн гарах нь. Харин нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 15 эмнэлгийн даргын 5 нь хувийн эмнэлэгтэй болон давхар ажил эрхэлж байгаа нь нотлогджээ. Цайны цагтайгаа нийлээд өдрийн 7 цагт улсын эмнэлэгт ажиллаад харин 16 цагаас хойш хувийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын тоог гаргасны дараа хариуцлага тооцно гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих