17 нэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглов

Сүүлийн үед биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг чихрийн шижин, түрүү булчирхай, үе мөч, арьс, чих, хамар, хоолойн өвчнийг эмчилнэ, эдгээнэ мөн тураана, таргалуулна гэсэн зарууд байнга гарч ард иргэдийг төөрөгдүүлэн эрүүл мэндэд нь хохирол учруулах асуудал цөөнгүй гарч байна.
16343

Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар Эрүүл мэндийн сайд, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаалд “Хоол хүнстэй хамтатган эсвэл дангаар хэрэглэх, тодорхой тэжээллэг болон биологийн идэвхт бодисоор баяжуулсан байгалийн буюу түүнтэй адилтгах биологийн идэвхт бодис агуулсан нийлмэл найрлагатай бүтээгдэхүүнийг биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэнэ.

Биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн нь өвөрмөц тэжээллэг чанартай эсвэл эрүүл мэндийг дэмжих нөлөө үзүүлдэг бөгөөд хүний өвчнийг эмчлэх, анагаах зорилгоор хэрэглэдэггүй” гэж тодорхойлсныг ард иргэдэд анхааруулж байна.

Иймээс БНХАУ болон АНУ-д үйлдвэрлэсэн гэх “Үе мөчний шилдэг эм”, “Бэлгийн замын үрэвслийн ангууч”, “Нойрны бэлдмэл” гэх мэт 17 нэрийн, “Америкийн EAIER”, “Лян Бан Ка Бү бэлдмэл”, “Америкийн Кака капсул”, “Ясны шархираа өвчний бэлдмэл” зэрэг 10 нэрийн ямар бүтээгдэхүүн болох, аль байгууллага, компаниас худалдаалж буй нь тодорхойгүй дээрх бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна.

Э.Дулам

Эх сурвалж: Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих