Оффшорын тухай хуулийн төслөө өргөн бариач, Ерөнхийлөгч өө…
Монгол Улсын Ерөнхийлөгч оффшор данстнуудыг сайн дураараа хөрөнгөө оруулж ирвэл эхний арван хүнийг өршөөнө гэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хүн хөрөнгө мөнгөө оруулж ирсэнгүй гэх гомдол хөвөрсөөр… Уучлаарай хэн итгэх юм бэ? Ерөнхийлөгч өршөөнө гэсэн гээд хамаг байдгаа дэлгээд тавьчихвал хамгаалах эрхзүйн орчин байхгүй байна.
Гэнэдлээ гэхэд хэтэрнэ биз дээ. Хэрэвзээ итгэж найдаад гэм нүглээ наминчлаадахсан чинь гэр бүлээр нь муулаад, заналт дайсан гэж нийгмээрээ ад үзнэ. Тэгэхээр үнэхээр оффшор дахь хөрөнгийг татаж ирүүлмээр байвал Ерөнхийлөгч санаачлаад хуулиа гаргачих хэрэгтэй. УИХ нэг хоёрдугаар хэлэлцүүлгээ хийнэ.
Их хуралд оффшор данстнуудын олонх нь сууж байгаа юм чинь асуудал нааштайгаар шийдэгдэх нь гарцаагүй. Хэдийгээр өршөөнө гэж мэдэгдсэн ч өдгөө гурван сар өнгөрчихөөд байхад хууль гараагүй байгаа юм чинь хэн оруулж ирэх юм бэ, тийм биз дээ. Санаа нь зөв ч эрхзүйн орчин нь алга.
Товчхондоо тэмцлийн арга нь буруу байна. Мэдээж боломж бол байгаа. Боломжоо ашиглах л хэрэгтэй. Ерөнхийлөгч өө, Оффшор данстнуудыг өршөөх ч юм уу тодорхой хэдийг нь нуух ч юм уу хуулийн төслөө хурдан өргөн барьчихаач дээ.
З.Гал
http://www.24tsag.mn/content/158425.shtml
URL: