Хятадын гадаадад жуулчилсан хүний тоо Японы хүн амтай тэнцэв
Жүншинь агентлагийн мэдээ: Саяхан Дэлхийн аялал жуулчлалын Ма Фэнүө сайт, Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнтэй хамтран “Дэлхий дахиныг дахин нээхүй: Дэлхийн чөлөөт аялалын тайлан 2017″-г нийтэлж, Хятадын аялал жуулчлалын зах зээлийн цар хүрээ тогтвортой нэмэгдэж, 2017 онд гадаадад жуулчилсан Хятадын жуулчдын тоо 128 сая гаруйд хүрч, Японы нийт хүн амтай тэнцсэн байна хэмээн тэмдэглэжээ.
Тоо баримтаас үзвэл, 2017 онд Хятадын дотооддоо аялсан жуулчид давхардсан тоогоор 5 тэрбумд хүрсэн нь 2016 оныхоос 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд хүн нэг бүр дунджаар 3,6 удаа аялсан байна.
URL: