Яагаад эрчүүд бусдын эхнэрийг илүү амттай гэж боддог вэ?

649819-bigthumbnailЭрчүүдэд санамж болох бяцхан түүх. Үнэндээ бол тэдэнд ялгаа байхгүй гэнэ.

Эрт цагт Бурхан эхлээд 10 эр хүнийг бүтээжээ. Тэдний нэг нь газар хагалж, нөгөө нь хонь хариулж, бас нэг нь загас барих зэргээр амьдарч эхэлжээ. Хэсэг хугацаааны дараа тэд Бурхан дээр эргэн ирж гомдоллов:

-    Бүх юм байгаа боловч нэг л юм дутагдаад байна. Бид уйдаж үхлээ гэцгээж гэнэ.

Бурхан тэдэнд зуурсан гурил өгч:

-    Тус тусын эмэгтэй хүнийг бүтээцгээ. Өргөн, нарийн, өндөр, нам дуртайгаа хий. Харин би тэднийг чинь амилуулж өгнө гэв.

Дараа нь Бурхан тавган дээр хэсэг чихэр тавиад хэлж гэнэ:

-    Энд арван зүсэм чихэр байгаа. Нэг нэгийг аваад эхнэрүүддээ идүүл. Тэгвэл тэд чинь илүү амтлаг болно гэжээ.

Бүгд ном ёсоор гүйцэтгэв.

Гэтэл Бурхан гэнэт хилэгнэж:

-    Та нарын дунд хулгайч байна. Би тавган дээр арван нэгэн хэрчмийг тавьсан. Хэн нь илүү чихэр авчихав aa? гэв.

Хэн ч дуугарсангүй.

Тэгмэгц Бурхан тэдний эхнэрүүдийг хурааж аваад хольж сольсны дараа дахин тарааж өгчээ.

Энэ цагаас хойш арван эр хүн тутмын ес нь бусдын эхнэр илүү амттай гэж бодох болжээ. Учир нь хэн нэг хүүхэн илүү зүсэм чихэр идчихсэн шүү дээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих