Одоо ч сайхан “зоддог” багш ховордож дээ
Одоо ч сайхан “зоддог” багш ховордож дээ. Түүний үр дүнд бээлийн чинээ юмнууд гал гуйгаад, бэлтрэг шиг юмнууд архи уугаад зогсож байдаг болж.
Сургуульд байхдаа нэг багшдаа булмаг болтол зодуулаад. “Энэ Цэндээг дагуулж гараад цусыг нь цасаар угаачихаад оруулаад ир” гэж билээ.
Намайг хэн гэдгийг мэдрүүлсэн, задарч явахад цаг хугацаа, орон зай, эрэмбэ жудаг гэдгийг ухааруулж өгсөн тэр багшийгаа би одоо нээг их үгүйлдэг юм.
Тэр багштайгаа таараагүй бол би аль эртээ ихээ өндөрөөс унаад үхчихсэн байх биз. Зовлонгийн минь дэргэд хамба шиг зөөлөн, задрахын минь цагт ташуур шиг хатуу ерээд оны багш нар минь та нартаа би хайртай шүү. Эр хүний дайтай эр хүн болгож, эцгээс минь илүү ухаарал хайрлаж байсны хүчинд би өдий зэрэгтэй яваа юм.
Одоо ч сайхан зоддог багш ховордож, бээлийн чинээ юмнууд гал гуйх нь олширч.
URL: