Ломбардууд ирэх сараас шинэ стандарт дагаж мөрдөнө
Монгол Улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулахаар улсын бүртгэлд 8233 хуулийн этгээд бүртгүүлсэн байдаг. Үүнээс нийслэлд 6800, орон нутагт 1400 ломбард үйл ажиллагаа явуулдаг байна. Гэхдээ тогтмол үйл ажиллагаа явуулдаг ломбардын бүртгэл тодорхойгүй байдаг гэнэ. Нийслэлийн тамгын газраас 560 гаруй ломбард улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гэж мэдээлсэн. Ломбардуудыг цэгцлэх зорилгоор өнгөрсөн аравдугаар сард ажлын хэсэг байгуулагдан ломбардын үйл ажиллагааны . стандартад өөрчлөлт оруулеан. Тухайлбал, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS:5274:2003” гэсэн стандартыг “MNS:5247:2017” стандарттай болгосон юм. Ирэх сарын нэгнээс ломбардууд шинэчлэгдсэн стандартын дагуу үйл ажиллагаа явуулах болсон талаар дараах эх сурвалжуудаас тодрууллаа.
ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЖУРМААР БИДНИЙ ЭРХ АШГИЙГ ОРХИГДУУЛЖ БАЙНА
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн X, XI хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим ломбардын ажилтнаас стандартын тухай тодрууллаа.
“F1” компьютер, гар утас, телевизийн ломбардын ажилтан “Энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Манай захирал хэдэн камер суурилуулсан. Ирэх сараас чангалах сураг байсан. Манай ломбард цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг. Хулгайн эд зүйлсийг бид таньж мэдэхэд хүндрэлтэй. Цагдаагаас алга болсон зд зүйлсийг мэдэгддэг. Хэрвээ тийм шинж тэмдэгтэй эд зүйлс орж ирвэл шууд цагдаад мэдэгддэг. Шинээр хэрэгжих стандартын тухай мэдээлэл сурталчилгаа дутмаг санагдаж байна” гэв.
Мөн хажуухан талд нь үйл ажиллагаа эрхлээд дөрвөн жил болсон “Аравт” үнэт эдлэл, цахилгаан барааны ломбардын ажилтнаас тодруулахад тэрбээр “Шинээр хэрэгжиж эхлэх гэж байгаа стандартыг мөрдөхөөс өөр аргагүй байдалд оруулж байна. Гол зорилго нь хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх журмаар бидний эрх ашгийг орхигдуулаад байгаа юм. Биднийг их хэмжээний орлого олдог гэж хүмүүс андуураад байдаг. Бодит байдал дээрээ эхнэр хүүхдээ тэжээх гээд л бусадтай адилхан л амьдарч байна. Татвар, түрээс төлдөг. Сарын дундаж орлого нэг сая 200 мянган төгрөг гэж хэлж болно. Мөн хулгайн эд зүйлсийг мэдэхгүй авснаас болоод цагдаагийн байгууллага шууд эд зүйлийг хураагаад авчихдаг. Тэгэхээр бид хулгайчаас эд зүйл худалдаж авснаараа хохирч үлддэг. Ирэх сараас хэрэгжих стандартыг дагаж мөрдөх балтгал ажлын сануулга ирсэн. Ер нь ирэх жилээс ломбард ажиллуулахаа болих санаатай байгаа” хэмээв. Харин яг дээрх асуудлаар дөрвөн ломбард орсон ч “Мэдэхгүй байна. Бид хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг” гэж халэхээс цааш тайлбар өгсөнгүй.
ШӨНИЙН ЦАГААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЛОМБАРДУУД ХУЛГАЙН ЭД ЗҮЙЛС АВДАГ
Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилпзэ эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Ууганбаяр “Энэ онд Монголын барьцаалан зээлдүүлэх үйпчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо MNS 5274-2003 гэх стандартын төсөл дээр ажилласан. Мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн системийг хийсэн. Одоогийн байдлаар 75 орчим барьцаалан зээлдүүлэгчид туршилтын байдлаар нэгдсэн системийг ашиглаж байгаа. Мөн энэ онд улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн дунд судалгаа хийсэн. Ойролцоогоор 560 гаруй ломбард судалгаанд хамрагдсан. Судалгаагаар шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хулгайн зүйл авах нь элбэг байна” гэв.
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХИЙГ ХАТУУ ХОРИГЛОНО
Шинэчлэн батлагдсан MNS 5274-2017 стандартын тухай Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал М.Тойвгоо “Барьцаалан зээлдүүлэх ажлыг зохицуулах стандарт анх 2003 онд батлагдаж, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тус стандартыг дагаж байгаа ломбардууд цөөхөн байна. Тиймээс энэ стандартын агуулгыг гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Иргэдэд үйлчилдэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ мөнгө угааж, хураадаг газар байж болохгүй. Гэхдээ өнөөдөр хэрэглэгчдийн эрх ашигт нийцэхгүй байна. Тухайлбал, барьцаалан зээлдүүлэх газар хэрэглэгч барьцаалсан эд зүйлээ авахгүй удвал ямар ч зөвшөөрөлгүйгээр зарчихдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд MNS 5274-2017 стандартаар шинэчилж, нэмж тусгасан байгаа. Мөн насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхийг хориглосон. Ломбард хотын хөдөлгөөн ихтэй бүсэд байрладаг. Стандартын дагуу энэ байдлыг хориглож байгаа. Мөн цагийн хуввд зөвхөн ажлын цагаар ажиллана. Энэ байдлаар ломбардын эрх ашгийг хааж байгаа биш, харин шинэ төвшинд ажиллах боломжийг бүрдүүлж байна” гэсэн юм.
СТАНДАРТЫГ МӨРДӨХГҮЙ БОЛ ТУХАЙН ЛОМБАРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООНО
Шинээр мөрдөгдөх стандарт нь хулгайн гэмт хэртйг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хулгайчийг эрэн сурвалжилж, илрүүлэхэд ач холбогдолтой юм байна. Энэ тухай Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн, чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир “Хулгайчид тэрбум төгрөгийн эд зүйл хулгайлчихаад ломбард, ченж нарт 2-3 дахин бага үнээр зардаг. Ломбардын ажилчин, ченж нар хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж авчихаад цааш дамлан илүү үнэтэй зардаг. Эрүүгийн хуулийн 18.6 зүйлд “Гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, зарсан, эзэмшсэн бол 6-12 cap хүртэлх хугацаагаар хорих ялтай, хүндрүүлэх нөхцөл байдалд зааснаар 5-12 жил хүртэлх хугацаанд хорино” гэж заасан байдаг. Шинэчлэгдсэн стандартад тусгаснаар ломбардад авч буй эд зүйлсийнхээ зургийг аваад, эд зүйлээ тавьж байгаа хүнийхээ мэдэалэлтэй нь нэгдсэн сүлжээнд байрлуулах. Тэр сүлжээнд цагдаагийн ажилтнууд нэвтрэх эрхтэй. Тэгэхээр алдагдсан эд зүйлийнхээ зургийг нэг сүлжээнд байршуулснаар хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх маш том гарц болох юм. Дээрх стандартыг мөрдөхгүй бол тухайн ломбардын үйл ажиллапааг нь зогсооно” гэв.
С.БЭРЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you16
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you11
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/