ӨВС ТЭЖЭЭЛИЙН ХҮРЭЛЦЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БОДЛОГЫН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

olloo_mn_1513907018_IMG_8547 (1)Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж  нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхээр 34 аж ахуйн нэгж шалгаран  ХХААХҮ-ийн яамтай  “бодлогын гэрээ” байгуулсан.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-аас малын тэжээл импортлохоор шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа.Уулзалтаар хямд үнээр худалдаалагдах өвс тэжээлийн хүрэлцээ хангамжийг илүү нэмэгдүүлж ажлаа шуурхайлахыг “бодлогын гэрээ”-ээр үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Малчдын гар дээр очих өвс тэжээлийг нөхцөл байдал хүндрэхээс өмнө, хугацаа алдалгүй шуурхай нийлүүлэх ажлыг эрчимжүүлж үүднээс энэхүү уулзалтыг хийсэн юм.

Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан бөгөөд хууль 2017.12.04-2018.06.30-ны хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.  Энэхүү хууль батлагдсанаар малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэгдэж эхлээд байна.

Малчдын авдаг гол тэжээлийн нэг болох хивэг Улаанбаатарт нэг килограмм нь  520 төгрөгөөр зарагдаж байсан бол тэжээл импортлон нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн  малчдад хамгийн ойр цэг болох сумын төвдарилжаалах үнэ 400-420 төгрөг болж буураад байгаа юм.

ХХААХҮ-ийн яамнаас зохион байгуулж байгаа “Өвөл хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Булган, Орхон аймгуудад тэжээлийн худалдаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 10 аж ахуйн нэгж 3160 тонн хивэг, 1700 тонн хорголжин тэжээл, 210 тонн бусад тэжээл импортолсон байна. Үүнээс 1300 орчим малчин тэжээл авсан, 300 малчин ноосны урамшууллаараа өвс,тэжээлээ авчээ.

Эх сурвалж:ХХААХҮЯ

URL:

Сэтгэгдэл бичих