Гашуунсухайтыг чиглэсэн түгжрэл 24 км болж багасчээ

Гашуунсухайтыг чиглэсэн нүүрсний машины очер дараалал 100 км-ыг даваад байсан учраас уурхайнууд ачилтыг түр зогсоогоод байсан юм. Нүүрс ачилтыг зогсоосноор 118 км хүрээд байсан машины очер 24 км болж татагдсан байна. Тиймээс өнөөдөр өглөөнөөс уурхайгаас Цагаан хадны чиглэлд ачилт хийж эхэлсэн байна.

 16183

Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга С.Батболд “Уурхайнууд зөвхөн аман дээрээсээ нүүрсээ зарж байгаа учраас аман дээрээсээ аль болох их ачилт хийхийг хүсч байгаа. Аман дээрээс гарсан нүүрсийг зарсанд тооцдог. Гэтэл аман дээрээс гарсан нүүрс хилээр гарахгүй байгаа юм. Ийм учраас уурхайтай хамтарч ажиллах шаардлагатай болсон. Мөн хилээр өдөрт 500-600 машин гарч байхад гаалийн бүрдүүлэлт хийсэн 1000 гаруй гарч явдаг. Ингэхээр гаальтай хамтарч, зохицуулалт хийх шаардлагатай болсон. Ийм байдлаар байгууллагуудыг уялдаа холбоотойгоор ажиллах шаардлага үүссэн. Ингээд холбогдох байгууллагууд хамтарч ажилласны үндсэн дээр очер дарааллыг багасгахын тулд тээвэр зохион байгуулалтыг хоёр хэсэгт хуваах тогтоол Засгийн газраас гарсан.  Энэ зохицуулалтыг хийхийн тулд эхлээд хил дээр үүссэн очерыг байхгүй болгох юм. Иймд уурхайн ачилтыг түр хугацаагаар зогсоосон байсан. Харин өнөөдөр өглөө уурхайгаас Цагаан хадны чиглэлд ачилт хийж эхэлсэн. Харин богинонын ачилтыг тээвэр төлөвлөлтийн программаар зохион байгуулна” гэв.

Б.Энэрэл

http://www.shuud.mn/content/read/492193.htm


URL:

Сэтгэгдэл бичих